“Эрдэнэс Тавантолгой” компанид 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэдэд ногдол ашиг тараах эсэх асуудлыг тус компанийн ТУЗ хэлэлцээд 2022, 2023 оны ногдол ашгийг тараахаар болж, 2022 оны ногдол ашгийг Цагаан сарын өмнө олгохоор болжээ.
2022 онд тус компани 1.3 их наяд ын, харин 2023 онд гурван их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн иргэдэд "Эрдэнэс Тавантолгой" компанийн 1072 хувьцааг эзэмшүүлэх УИХ-ын тогтоолыг энэ сарын 17-ны өдөр баталсан.
Ингэснээр тус компанийн 25 орчим хувийг иргэд эзэмшинэ. Тиймээс компанийн цэвэр ашгийн 25 орчим хувийг иргэдэд ногдол ашиг болгож тараахаар болсон юм.
Тиймээс 2022 оны ашгаас иргэн бүрд 110-120 мянган төгрөгийг Цагаан сарын өмнө олгохоор ажиллаж байгаа аж. Харин 2023 оны ногдол ашгийг дөрөвдүгээр сард олгоно гэдгийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хэлж байна. Харин 2023 оны ногдол ашиг ойролцоогоор 300 орчим мянган төгрөг байх бололтой.
Яамртай ч, эрх баригч нам сонгуулийн жилд хоёр ч оны ногдол ашиг гэж нэг иргэнд 430 орчим мянган төгрөгийг хоёр хувааж олгох нь.