x

Аж ахуйн нэгжүүдийг орчны 50 метр талбайгаа тогтмол цэвэрлэхийг уриалж байна

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хороолол, орон сууцны хороолол дундах замын цас мөсний цэвэрлэгээ, хог тээвэрлэлттэй холбоотойгоор Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт ажиллалаа.

Сонгинохайрхан дүүрэгт орон нутгийн өмчит нэг, хувийн хэвшлийн долоон аж ахуйн нэгж зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцаж байна. Тодруулбал, ТЦҮ ОНӨААТҮГ 166,640 ам метр, бусад долоон аж ахуйн нэгж 1,076,475 ам метр талбайн цэвэрлэгээг хариуцан ажиллаж байгаа юм.

Харин Чингэлтэй дүүрэгт хувийн хэвшлийн хоёр аж ахуйн нэгж 1,242,115 ам метр талбайн цэвэрлэгээг хариуцан ажиллаж буй. Тус дүүргийн хувьд авто замын зорчих хэсгийн халтиргаа гулгааг арилгасан бөгөөд явган зам, замын нуухны цэвэрлэгээг гүйцэтгэх ажил үргэлжилж байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү тухайн дүүргүүд дэх томоохон зах, худалдааны төвүүдийн төлөөлөлтэй уулзан, орчны 50 метр талбайн цэвэрлэгээгээ тогтмол хийх, цэвэрлэгээнээс гарсан цас мөсийг яаралтай тээвэрлэх шаардлагатайг сануулж байлаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Хот, нийтийн аж ахуйн ажил дүүргүүд рүү шилжсэнтэй холбогдуулан аль болох богино хугацаанд ажлаа жигдрүүлэхийг хичээж байгаа. Одоогоор төв зам болон өгсүүр, уруу замуудын халтиргаа гулгааг арилгахад анхааран ажиллаж байна. Гэр хороолол дундах засмал замын цэвэрлэгээг “Хан Эко тээвэр” ОНӨААТҮГ хариуцаж буй. Зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд хүний нөөцийн дутагдал их байна. Тиймээс тохижилт, үйлчилгээний чиглэлээр ажиллах хүсэлтэй иргэдийг нээлттэй бүртгэж байгаа” гэв.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү "Дүүргүүдийн нөхцөл байдлыг харахад ихэнх нь төв замаа сайн цэвэрлэсэн боловч гэр хороолол, байшин хороолол доторх зам талбай, явган хүний замын цэвэрлэгээ хангалтгүй байна. Мөн замын хажууд овоолж тавьсан цасан дээр хүмүүс хогоо хаяж байгаа тул шуурхай тээвэрлэн, цэвэрлэх хэрэгтэй. Хорооны Засаг дарга нар СӨХ-дтойгоо уялдаа холбоотой ажиллаж, СӨХ-д хотхон доторх үйлчилгээний байгууллагуудаа уриалан орчны 50 метр талбайг нь тогтмол цэвэрлүүлэх хэрэгтэй. Ер нь иргэн, аж ахуйн нэгж бүр оршин суугаа газартаа эзэн болж, бие биеэ уриалан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, орчны 50 метр талбайгаа тогтмол цэвэрлэснээр аюулгүй орчин бүрдэнэ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 5 цаг 31 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 5 цаг 53 мин 1924 оны Үндсэн хууль 7 цаг 34 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 7 цаг 44 мин Энгийнийг ухаалгаар 7 цаг 51 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 9 цаг 20 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 10 цаг 32 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 10 цаг 46 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 10 цаг 53 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 11 цаг 59 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 12 цаг 20 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top