x

Шинэ Зеланд лугаа хөгжье

Жалганд булсан хөрөнгө

2021 оны хавар улсын хэмжээнд гурван сая толгой мал хорогдсон. Тухайн үеийн зах зээлийн /Эмээлт, Хүчит шонхор зах/ ханшаар бодоход 882 тэрбум буюу нэг их наяд шахуу төгрөгийг жалганд булсан байна гэдэг тооцоог хийж байлаа. 2023 оны эхний зургаан сард 3,6 саятай байсан малын хорогдол есдүгээр сар дуусахад 3,9 саяд хүрчээ. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол 1,1 их наяд болжээ. Бид 70 сая малтай үүнийг төгрөгөөр тооцвол хэдэн их наяд болох нь тодорхой юм.

Бидний мэдэж байгаа зүйл гэвэл малчдын амьдрал доройтохын хэрээр хот руу чиглэсэн нүүдэл ихэсдэг. Өнгөрсөн онд 20 мянган өрх шилжиж ирсэн гэж албаны хүмүүс мэдээлж байв. Ах дүү, хамаатан садныхаа хашаанд гэр барьж бууснаар яндангийн тоог нэмж утаа ихсэнэ. Залуучууд нь, хуучин машин лизингээр аваад таксинд явна, түгжрэл нэмнэ. Бүсгүй хүүхдүүд нь ямар ч хамаагүй хувийн сургууль төгсөөд ажлын байргүй, цалин орлого байхгүй цаашлаад япон, солонгос гэх мэт орнуудад хууль бус хар бор ажил хийхээр виз мэдүүлж хүлээнэ. Ядуурал ийнхүү нэмэгдсээр... Тэгэхээр малчдын асуудал, хотын бидний ч асуудал болж хувирчээ. Тиймээс зөнд нь хаях боломжгүй.

1990 онд нийгэм солигдсоноос хойш огт шийдэлгүй яваа хэд хэдэн асуудал манайд бий. Эхнийх нь ядуурал. Сүүлийн арваад жил ядуурал 30 хувиас буусангүй. Албан бус судалгаагаар 2023 онд ядуурлын түвшин бараг 40-50 хувьд хүрч байгаа талаар мэргэжилтнүүд ярьж байна.

Хоёр дахь нь хүнсний асуудал. Хэдийгээр бид өөрсдийгөө “эко хүнстэй” гэж ярьдаг боловч хүнсний хангамж, чанарын асуудалд өнөө хүртэл анхаарал хандуулсангүй. 

Гурав дахь нь бэлчээр. Хамгийн сүүлд 2018 онд Швейцарийн хөгжлийн агентлагаас манай бэлчээрийн даацыг судлаад “Нийт бэлчээрийн 13 хувь эргэж сэргэхгүйгээр цөлжсөн, 70-аас илүү хувь нь гүн цөлжилттэй буюу ургамал нь тачир, сийрэг, нэр төрөл нь цөөрсөн байна” гэж тайландаа бичжээ. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн даац дөрөв дахин хэтэрчээ. Үүнээс хойш судалгаа хийсэнгүй. Харин малын тоо толгой бол нэмэгдсээр. Цөлжилтийг бий болгож байгаа хүчин нь жилээс жилд нэмэгдэж байхад бэлчээр дордсон уу гэхээс дээрдээгүй нь ойлгомжтой.

Малчид бол үйлдвэрлэгч. Үйлдвэрлэл ашигтай ажиллах ёстой

Гэхдээ боломж хэзээд байдаг. Малчид мал аж ахуйгаа удирдах аргаа өөрчилж ашигтай ажиллах, төр засаг нь үүнд тохирсон төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Харамсалтай нь өнгөрсөн 30 жилд төрийн бодлого буруу чиглэлд явжээ. 

Хоёрдугаарт, бидний сэтгэлгээнд учир дутагдал бий. 

Өнөөдөр улсын хэмжээнд 70 сая мал бүхий эргэлтийн хөрөнгөтэй 248 мянган малчин өрх байна. Үүний 48 мянга нь мал бүхий иргэд. Өөрөөр хэлбэл, ах дүү, хамаатан садан дээрээ малаа тоолж орхиод суурин газар бараадсан гэсэн үг. Үлдсэн 200 мянган өрх нь малаа маллаж байна. Товчхондоо хөдөлмөрийн насны дөрвөн хүн тутмын нэг нь мал аж ахуй дээр ажиллаж байна. Гэтэл энэ “нэг хүн” маань Монгол Улсын нийт баялгийн 10 хувийг л үйлдвэрлэдэг. Үлдсэн 90 хувийг нь уул уурхайн орлогоос олдог гэхэд болно. 

Шинэ Зеландын жишээ авъя. Яг манайхтай адилхан 32 сая хоньтой, 9,9 сая үхэртэй, таван сая (2023 оны тоо) хүнтэй. Газар нутгийнхаа хэмжээгээр манайхаас дөрөв дахин бага. Энэ улс нь хонины мах, сүүн бүтээгдэхүүний экспортоор дэлхийд нэгдүгээрт, хонины ноосны экспортоор эхний тавд ордог. Үндсэндээ орлогын нэлээд хэсгийг МАА-с олдог гэсэн үг. ДНБ нь 261 тэрбум ам доллар, нэг хүн ноогдох ДНБ нь 50800 ам доллар. Тэгэхэд манай улсын ДНБ 15,3 тэрбум ам доллар, нэг хүнд ноогдох ДНБ нь энэ жил 5100 ам долларт хүрсэн гэж мэдээлж байна. Өөрөөр хэлбэл, тэднээс арав, хорь дахин ядуу...

Манай малчид мах, сүү, ноос ноолуур гэх мэт бүтээгдэхүүнүүдийг жил болгон үйлдвэрлэж амьжиргаагаа залгуулдаг. 

Тэдний үйлдвэрлэлийн байр нь - хашаа хороо, эргэлтийн хөрөнгө нь мал, газар нь бэлчээр, хүний нөөц нь өрхийн гишүүд гээд үйлдвэрлэл эрхлэхэд байх ёстой бүх зүйл байгаа. Гэхдээ алдагдалтай болохоос ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэл хэвийн ажиллаж байгаа юм. Монголын 200 мянган малчин өрхийг үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч гэдэг утгаар нь харах ёстой. Үйлдвэрлэл учраас зардлаа багасгах, ашигтай ажиллах ёстой. Үүний тулд зөв менежмент чухал. Хөгжсөн улс орнуудын түүхийг харахад дандаа үйлдвэрлэлээ дагаж хөгжсөн байдаг. Угтаа мал аж ахуй ч гэсэн үйлдвэрлэл. Малчин өрх болгон үйлдвэрлэгч. Энэ 200 мянган өрхийг үйлдвэрлэгч гэж харвал манайд ч бас Шинэ Зеланд лугаа хөгжих, баяжих боломж бий.

Энэ талаар 2016 оноос хойш туршилт, судалгаа хийж, 2019 оноос “ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН” хөтөлбөрийг санаачлаад, ажил хэрэг болгож явлаа. 1000 хүрэхгүй малаас жилдээ 480 сая төгрөгийн ашиг олох боломж бидэнд бий. Сүргийн бүтцээ зөв тодорхойлж, зөв менежмент хийж чадвал 500 толгой хонины мах 90 сая төгрөг, 300 толгой ямааны арьс, ноолуур, мах 50 сая, 50 толгой адууны мах 50 сая, 150 толгой үхрийн махнаас 240 сая төгрөг олох боломж байна. Гадаад руу гаргаж байгаа экспортын үнээр биш, Дэнжийн мянга, Эмээлт дээр зарж байгаа ханшаар тооцоход ийм байна.

“ХОНЬ ДЭД ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд Говьсүмбэр аймгийг загвар болгон хэрэгжүүлж, сэтгэлгээ хандлагыг өөрчлөхөд асар их боломж байгааг харуулсан “МАЛЧНЫ ХОТНООС ДЭЛХИЙН ТЭРБУМТАНУУД” баримт кино, хэд хэдэн тайлбар тодруулга нэвтрүүлэг, гарын авлага олон нийтийн хүртээл болгоод дөрвөн жил өнгөрчээ. Товчхондоо 500 хоньтой эх сүрэг байгуулж, илүү нугаламтай барга, үзэмчин хуцаар хээлтүүлнэ. Гарсан төлөө махны гарцыг нэмэгдүүлэх хэд хэдэн арга хэрэглэхэд, намар 6-7 сартай хурганы гулууз 20-25 кг жин татдаг. Гэтэл одооны баруун аймгуудын төлөгний гулууз 15-18кг байна. Хавар нь жаахан шимт тэжээл идсэн хурга намар дорхноо томроод ирдэг. Гэтэл гурваас дөрвөн жил “махаа зулгааж” малласан, нас гүйцсэн эр хонийг 150-200 мянгаар л зах зээлд борлуулдаг шүү дээ. Энэ хооронд малчин хүн хэчнээн их хүч хөлс хүч, эрүүл мэнд, цаг хугацаагаа зарцуулдаг билээ. Жилд 480 сая байг, 200 саяар тооцоход 248 мянган малчин өрх маань жилдээ 49 их наяд 800 тэрбум төгрөгийг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Өнөөгийн бидний олж байгаа бүх орлого буюу ДНБ 15,3 тб ам долларыг 200 мянган малчин өрх олох боломж бий. Юун уул уурхай...

Судалгаагаар манай бэлчээрийн даац ердөө 30 сая малд тохирно. Тиймээс эхний ээлжид бэлчээрийнхээ даацаас давсан малаа борлуулж экспортод гаргая. Үлдсэн 30 сая малынхаа үүлдэр угсааг сайжруулж, сүргийн бүтцээ оновчтой болгож, ашиг шимийг нэмэгдүүлээд зөв менежментээр удирдана. Хэдэн жил зарцуулан байж мянган малаас авдаг ашиг шимээ 500 малаас жил болгон авдаг болчихвол хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө санхүүг хэмнэн хэд дахин ашиг олох нь ойлгомжтой.

Аажимдаа Монголд малчид шиг баян хүн байхгүй болж зах зээл бизнесийн зарчмаар хэн илүү хөдөлмөрлөж оновчтой менежмент явуулсан нь Европ, Австрали, Шинэ Зеландын фермерүүд шиг нисдэг тэрэг хөлөглөж хаа дуртай газраа аялж явдаг баян малчин бизнесменүүд жин дарна. Өнөөгийнмалчид ихэнх нь орлого багатай учир өргөн хэрэглээний бараанаас хэтрэхгүй хязгаарлагдмал хэрэглээтэй. Эд нар хангалттай орлоготой болоод ирэхээр хэрэглээ нь ч нэмэгдэнэ. 

Нийслэл, аймаг, сумдын үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны эргэлт нэмэгдэж, орлого сайжирна. Эдийн засаг, зах зээл ингэж эргэдэг. Нэг салбарт бий болсон өсөлт нөгөө салбараа чирдэг. Жишээ нь: Дээр дурдсанчлан 200 мянган малчин өрх 50 их наяд төгрөгийн орлого олоход, үүний 20-30% нь тэжээлд зарцуулагдана. Үүнийг дагаад газар тариалангийн салбар ч эргэлтэд орж сэргэнэ. 

Зуун жилийн хоцрогдол

Харамсалтай нь бид мал аж ахуй ярихаараа өнгөрсөн 100, 200, жилийн өмнөх уламжлалт сэтгэлгээнээсээ гарч чаддаггүй. Зуун жилийн өмнө бидэнд хөргөгч байсангүй. Бүгдээрээ л адилхан малаа маллаж амь зуудаг байсан учраас мах сүү гэх мэт бүтээгдэхүүнээ бие биедээ арилжаалах, ашиг олох тухай ойлголт байсангүй. Өрхийнхөө хэрэгцээг хангаад жилийн дөрвөн улиралд амьдаар нь нөөцөлж ирсэн тухайн цаг үед тохирсон менежментийн арга өнөө хүртэл өөрчлөгдөөгүй.

Социализмын үед мал нийгмийн өмч байлаа. Малчин хүн малаа өсгөх л үүрэгтэй, үр шимийг нь хүртэх эрх байсангүй. Эхнэр нь төрөөд шөлний хонь гаргахын тулд сум нэгдлийн даргаар цохуулдаг байсан шүү дээ. Тэр үед Монгол Улс 25 сая малтай болох зорилт тавиад чадаагүй. Мал хувьчилснаар 70 сая малтай болсон, 90 сая хүргэж үзсэн удаатай. Тэгсэн хэрнээ эзэд нь ядуу хэвээрээ. Гэхдээ бид малын тоо толгойны хойноос хөөцөлдөх зорилт тавьсан хэвээрээ л байна. 

Ядахдаа бид өмнөх нийгмийн үеийн тоо толгойны хойноос хөөцөлдсөн зорилтоо өөрчлөх юмсан. Жил болгон улсын сайн малчин, аймгийн, сумын сайн малчин, “мянгат малчин” шалгаруулж ирлээ. Урамшууллын систем нь дандаа тоо толгойны хойноос хөөцөлдөөд явчихсан. Улсаараа тийм нэг солиорлын байдалд орчихлоо л доо. УИХ, Засгийн газрын гишүүд нь Цагаан сараар албатай юм шиг айлын хойморт гарч суугаад, өөрсдөө өсгөж өгсөн юм шиг даналзаж байгаад баахан шагнал гардуулж, тэмдэг зүүж өгөөд явдаг. Хоёр сарын дараа мал нь үхээд эхлэхээр нэг нэг боодол өвс тэвэрч очоод хамт уйлж байгаад буцдаг эмгэнэлт жүжиг л тоглож байна. Жүжгийн гол дүрд хэн сайн тоглосон нь эрх мэдэлд хүрдэг, эргээд дараа жилийн хавар нөгөө жүжгээ давтдаг. 

Сүүлийн жилүүдэд мянгат малчдын тоо тасралтгүй өсөж байгаа. Жишээ нь: 2020 онд 10200 байсан бол 2022 онд 12150 болсон. Малын тоо толгой өсөхийн хэрээр бэлчээр нь талхлагдаад, шимт чанар нь алга болоод, мал нь бэлчээрээсээ шим тэжээл авч чадахгүй мөн хөгширсөн учраас дархлаа нь сулраад өвчин тусна, дээр нь цус ойртчихсон ярьж чадахгүй болохоос эх, хургагүй л гуйвж дайваад явж байна. Яаж ийгээд онд оруулж, намар нь гайгүй борлуулахын тулд эм тариа, вакцинаар бордох хэрэгтэй болдог. Хоёр, гурван жил ингээд явчихсан малын өөх холестерин ихтэй (хур өөх гэж ярьдаг), махны чанар муу. Монголын мал, мах экспортод гарч чаддаггүй шалтгаан энэ.

ТӨРИЙН БОДЛОГО ЗӨВ БАЙЖ, МАЛЧИД НЬ АЖ АХУЙГАА УДИРДАХ МЕНЕЖМЕНТЭЭ ӨӨРЧЛӨХГҮЙГЭЭР БЭЛЧЭЭР НУТАГ НЬ ЦӨЛЖСӨН, 70 САЯ МАЛ НЬ ЖАЛГАНД ҮЛДСЭН ХОГ БОЛНО.

Лувсандоржийн Одсэр /АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • й (172.69.252.156)
    лугаа адил гэж бичээрэй
    2024 оны 01 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 10 цаг 11 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 10 цаг 11 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 11 цаг 40 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 12 цаг 8 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 12 цаг 16 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 12 цаг 25 мин 1968 оны Чехословакийн хавар 12 цаг 53 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 13 цаг 7 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 14 цаг 41 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 14 цаг 50 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 15 цаг 11 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 16 цаг 1 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 16 цаг 11 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 16 цаг 50 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top