УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Ногоон автобус"-ны хэргийг хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төслийг хэлэлцэв. Улмаар санал хураалт явуулсан юм. Санал хураалтад 54 гишүүн оролцсоны 36 нь буюу 66.4 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа.
Түр хорооны гишүүдээр УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар ажиллах юм.