Нийтийн тээврийн шинэ чиглэлүүдэд нэгдүгээр сарын 20-ноос автобус явж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор зарим байршилд автобусны буудал шинээр байгуулахаар болжээ.
Нийтийн Тээврийн Газраас мэдээлснээр нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газарт автобусны буудал байгуулах, тэмдэг байршуулах зөвшөөрөл авах хүсэлтээ явуулсан байна. Нэгдүгээр сарын 20-ноос өмнө автобусны шинэ болон хуучин буудлыг сэргээн байгуулна гэв.
Тухайлбал, Сүхбаатарын талбайн урд, төв замын зүүнээс баруун тийш явах чиглэлд хуучин байсан автобусны буудлыг сэргээж байгуулахаар болжээ. Нийт 56 байршилд автобусны буудал байгуулах зөвшөөрөл авахаар хүсэлтээ илгээжээ.
Нэгдүгээр сарын 20-ноос зургаан урт чиглэлийг холбосон найман тойргоор нийтийн тээврийн 74 чиглэлд 1075 автобус үйлчилгээнд явахаар болсныг өмнө мэдээлсэн билээ.
Сэтгэгдэл (3)