Нийслэлийн цэргийн бүртгэлийг энэ сарын 4-19-ний хооронд зохион байгуулж байна.
Энэ жил 65 хүртэлх насны офицерууд, 50 хүртэлх насны иргэд бүртгэлд хамрагдана. Бүртгэлийг цаасан болон цахимаар явуулж байгаа тул иргэд хугацаа дуусахаас өмнө бүртгэлээ хийлгэхийг санууллаа.
Бүртгүүлэх заавар:
Иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо Засаг даргын байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-аар хүсэлтээ илгээх боломжтой. Бүртгэлийг ажлын өдөр 08:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байна.
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн гурав дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох хуультай.
“E-Mongolia” системээр цэргийн бүртгэл хийлгэсэн тохиолдолд цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагагүй юм.