x

Д.ЯНСАНЖАВ: 4-Р ХОРООНЫ БАЙР БАРИХ ХӨРӨНГИЙГ НИЙСЛЭЛИЙН 2024 ОНЫ ТӨСӨВТ СУУЛГАЖ ӨГНӨ ҮҮ

Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу Улаанбаатар хотын 2024 оны төсвийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулах, тэдний санал, хүсэлтийг тусган боловсруулах зорилгоор “Нийслэлийн төсөв-2024” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр болсон бөгөөд хэлэлцүүлэгт нийслэлийн харьяа байгууллагын удирдлагуудаас гадна есөн дүүргийн иргэдийн 230 орчим төлөөлөл оролцож, асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

Энэхүү хэлэлцүүлэгт Баянгол дүүргийн 4-р хорооны иргэн, Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Янсанжав оролцож, хороондоо тулгамдаж буй асуудлаа хэллээ. 

Тэрбээр “Баянгол дүүрэг 25 хороотой байсныг төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд ойртуулах чиглэлээр зохион байгуулалт хийж өнгөрсөн онд 34 хороотой болгосон. Энэ бол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон холбогдох албаны хүмүүсийн иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах чиглэлээр хийсэн зөв зүйтэй ажил болсон гэж иргэд бид үнэлдэг. Манай 4-р хорооны тухайд мөн энэ зохион байгуулалтад орж хоёр хуваагдсан. Үүнтэй холбоотойгоор 4-р хороо маань одоо өөрийн гэсэн байргүй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Мөн Өрхийн эрүүл мэндийн төв байхгүй. Иймд 4-р хорооны оршин суугчийн хувьд санал хэлэхэд манай хорооны нутагт байдаг 20-р сургуулийн сургуулийн баруун хойд талд хорооны байр барих боломжтой газар байдаг. Иймээс холбогдох албаны хүмүүс дээрх газар дээр очиж танилцаж өгнө үү. Мөн Дүүргийн Засаг дарга манай хорооноос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч учраас энэ газрын асуудлыг надаас илүү мэдэж байгаа. Иймд та бүхэн хамтран энэ асуудалд анхаарал хандуулж, 2024 оны Нийслэлийн төсөвт суулгаж өгнө үү. Хэрэв хөрөнгө, санхүүжилт батлагдаад БГД-ийн 4-р хорооны барилга баригдчихвал оршин суугчид бид төрийн болон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэх юм” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 18 цаг 37 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 18 цаг 59 мин 1924 оны Үндсэн хууль 20 цаг 40 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 20 цаг 51 мин Энгийнийг ухаалгаар 20 цаг 57 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 22 цаг 26 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 23 цаг 38 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 23 цаг 52 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 23 цаг 59 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top