x

Баянгол дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хэрэгжилт 85,3 хувьтай байна

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр Хэлтсийн дарга нарын хамт төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хамт олонтой уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс нь дүүргийн 64 мянга гаруй өрхийн 252 мянган орчим оршин суугчид хөдөлмөр, халамжийн чиглэлээр хүрч үйлчилдэг юм.

Уулзалтын үеэр дүүргийн хөдөлмөр, Халамжийн үйлилгээний хэлтсийн дарга Г.Батбаяр “Манай  хэлтэс нь 74 албан хаагчтайгаар дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэдэг. Дүүргийн “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн  50-иас дээш хувийг хэрэгжүүлдэг. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс 2023 оны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хэрэгжилт 85,3 хувьтай байна.

Тодруулбал, 

  • Хөдөлмөрт бэлтгэх сургалтад 673 иргэн,

  • Санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд 221 иргэн,

  • Түр ажлын байрыг дэмжих үйл ажиллагаанд 383 иргэн,

  • Жижиг зээл олгох арга хэмжээг гурван банкаар дамжуулан 102 иргэнд олгосноос гадна финтек буюу богино хугацааны зээл олгох үйлчилгээнд 230 иргэнийг бүртгэж мэдээлэл зөвлөгөө өгсөн байна.


Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд дэмжих төсөлд 209 иргэнийг хамрууллаа. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний хүрээнд 308 аж ахуй нэгж байгууллага, иргэнээс давхардсан тоогоор 1356 ажлын байрны захиалга авч мэдээллийн санд бүртгэснээс гадна дүүргийн ажил хайгч 610 иргэнийг байнгын ажлын байранд зуучилсан байна. Мөн Дүүргийн хэмжээнд шинээр бий болсон 605 ажлын байрны мэдээллийг бүртгэн авч, хөдөлмөрийн нэгдсэн систем Ejob програмд бүртгэсэн” гэсэн мэдээллийг өглөө.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд ЗДТГ болон дэргэдэх байгууллагын алба хаагчидтай уулзаж байна. Та бүхний 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажил, тайлан мэдээллийг сонслоо. Өрх айл, иргэн бүрд хүрч үйлчилж, төрийн үйлчилгээг үзүүлж байгаа та бүхэндээ баярлалаа. Та бүхэн цаашид илүү их хичээж иргэддээ хүрч үйлчлээрэй. Мөн  дүүргийн холбогдох хэлтсүүдтэй хамтран уялдаа холбоогоо сайжруулж ажиллаарай. Дүүргийн зүгээс албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд та бүхнийг дэмжиж ажиллах болно” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 15 цаг 35 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 15 цаг 57 мин 1924 оны Үндсэн хууль 17 цаг 38 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 17 цаг 49 мин Энгийнийг ухаалгаар 17 цаг 55 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 19 цаг 24 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 20 цаг 36 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 20 цаг 50 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 20 цаг 57 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 22 цаг 3 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 22 цаг 24 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top