Нийслэлийн 164-р цэцэрлэгийн түүхт 50 жилийн ой энэ онд тохиож буй. Тодруулбал, нийслэлийн 164-р цэцэрлэгийг анх 1973 онд 280 хүүхдийн хүчин чадалтайгаар барьж ашиглалтад оруулсан бөгөөд тухайн үед ЗХУ-аас манай улсад ажиллаж, амьдарч байсан орос мэргэжилтнүүдийн хүүхдүүд сурч байсан юм. Улмаар 1992 онд Монголын талд шилжүүлж авснаар Элит боловсрол олгох “Монгени” төсөл хэрэгжүүлэх “Сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалт арга зүйн төв” болж үйл ажиллагаа явуулж байгаад 1996 оноос цэцэрлэгийн статуст шилжин “Баянгол дүүргийн 164 дүгээр цэцэрлэг” болсон. Одоо тус цэцэрлэгт БГД-ийн хамгийн ачаалал өндөртэй хороод болох 1, 3, 4, 27-р хорооны 763 хүүхэд сурч хүмүүжиж байна.
Тэгвэл тус цэцэрлэгийн 50 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ арванхоёрдугаар сарын 08-ны өдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, “Монгени” цогцолбор сургуулийн захирал, Монгол Улсын гавьяат багш Н.Лхагва, Дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ж.Баатар, Нийслэлийн 164-р цэцэрлэгийн эрхлэгч Б.Нэргүй болон дүүргийн харьяа цэцэрлэгүүдийн удирдлагууд, мөн тус цэцэрлэгийн үе үеийн багш төгсөгчид оролцлоо.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар ийслэлийн 164 дүгээр цэцэрлэгийн үе үеийн удирдлагууд болон багш ажилчид бяцхан шавь нарт нь баярын мэнд хүргээд тус цэцэрлэгт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ
“164-р цэцэрлэгийн 50 жилийн ойг угтан бид олон ажлыг хамтдаа хийсэн байна.
Тухайлбал,
-
АЗХБ-ны санхүүжилтээр 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга ашиглалтад орсон,
-
2021-2022 онд УТХО-аар цэцэрлэгийн хуучин байрны дээврийг иж бүрэн зассан,
-
Цэцэрлэгийн гадна хашаа, явган хүний зам, тоглоомын талбайг УТХО-аар иж бүрэн засаж, хүүхдэд ээлтэй болгосон,
-
Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах Засгийн газрын тогтоолын хүрээнд 1-р хороо, 132-р байранд 3 бүлэгтэй 100 хүүхдийн, Богд-Ар хорооллын 1а-р байранд 125 хүүхдийн хүчин чадалтай 4 бүлгийг тус тус шинээр нээсэн юм.
Мөн Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Цомцог гэр” байгуулж, ашиглалтад ороход бэлэн болоод байна. Түүнчлэн дүүргийн зүгээс Багш нараа дэмжин сургалтад ашиглах тоног төхөөрөмжийг авч өгснөөс гадна 2024 онд хуучин байрны сантехникийн засварын ажлыг иж бүрэн хийхээр төлөвлөн ажиллаж байгаа” гэсэн юм. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр тус цэцэрлэгийн багш нар болох хүүхдүүд ирсэн зочдод урлагийн тоглолт үзүүлж сонирхууллаа.