x

Ц.Төрхүү: Хими, химийн технологийн хүрээлэнгээс давс, бодисын чанарт тогтмол шинжилгээ хийж байгаа

УБЗАА-наас авто замд цацаж буй цас мөс хайлуулах давс, бодисын чанарт ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээр тогтмол шинжилгээ хийлгэж буй. Шинжилгээгээр давс, бодис нь чанарын шаардлага хангаж байгаа бөгөөд хайлуулах чадвар сайн байгааг тодорхойлжээ. Харин цас мөс хайлсны дараа хусаж цэвэрлэх ажил муу хийгдэж байгаагаас үүдэн өдөртөө хайлж, шөнөдөө хөлдөн, үүрээр гялайн болж байгааг албаныхан онцоллоо. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү өнөөдөр Улаанбаатар хотын зам талбайн цэвэрлэгээ, тэр дундаа авто замын халтиргаа, гулгаатай холбоотойгоор дүүргүүдэд ажиллалаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү:

-Хот, нийтийн аж ахуйн ажлыг дүүргүүдэд шилжүүлсэнтэй холбогдуулан Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт ажиллаж байна. Хот, нийтийн аж ахуйн ажлаа жигдрүүлсэн дүүргүүд байгаа ч одоо болтол тодорхой ойлголтгүй байгаа дүүргүүд ч байна. Халтиргаа гулгаа их байгаа үед аль аль талаасаа анхаарах ёстой. Хүн хүч, бодис, техник тоног төхөөрөмжүүд бүгд дүүргүүд рүү шилжсэн. Иймд дүүргүүд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд хариуцлагатай хандах шаардлагатай байна. УБЗАА-ны зүгээс хяналтаа сайжруулна. Иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангахын тулд хурд, төлөвлөлт, сэтгэл дутаж байна. Мөн хот, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажиллах хүчийг нэмэгдүүлэхгүй бол зөвхөн авто замын цэвэрлэгээнд анхаарч, явган хүний зам болон замын хажуугийн нуухны хэсгийн цэвэрлэгээг дутуу орхигдуулж байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагууд орчны 50 метрийн цэвэрлэгээг тогтмол хийж, явган хүн зорчих таатай орчныг бүрдүүлэх ёстой.

"Баянзүрх эко тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын захирал Ж.Батболд:

-2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хот, нийтийн аж ахуйн ажлыг дүүргүүдэд шилжүүлсэнтэй холбоотойгоор Баянзүрх дүүрэгт 42 км буюу 667 мянган ам метр зам талбайн цэвэрлэгээ арчилгааны чиг үүрэг шилжин ирсэн. Үүнийг дагаад 21 машин механизм, зориулалтын давс, бодис цацдаг хоёр камаз, 88 ажилтан, албан хаагч хуваарилагдан ирсэн. Одоогоор зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд 120 албан хаагч ажиллаж байна. 5-6 см-ийн зузаантай буюу их хэмжээний цас орсон тохиолдолд хусалт хийж, бага хэмжээтэй хялмай буюу өнгөц орсон цасанд давс, бодис цацаж байна. Ихэвчлэн шөнийн цагаар давс бодис цацах, цэвэрлэгээний ажлаа зохион байгуулж байгаа. Хороодын Засаг дарга нар өөрсдийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгжүүдээ уриалж, орчны 50 метрээ цэвэрлэх үүрэг өгөн ажилладаг гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 7 цаг 40 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 8 цаг 2 мин 1924 оны Үндсэн хууль 9 цаг 43 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 9 цаг 53 мин Энгийнийг ухаалгаар 10 цаг 0 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 11 цаг 29 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 12 цаг 41 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 12 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 13 цаг 2 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 14 цаг 8 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 14 цаг 29 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top