x

Талийгаачийг диваажинд хүргэсэн тэмдэглэл

ТАЛИЙГААЧИЙГ ДИВААЖИНД ХҮРГЭСЭН ТЭМДЭГЛЭЛ

Ойр дотных нь хүн “өнгөрчихлөө” гэдгийг мэдсэн гэж ярих хүнийг хэзээ нэгтээ сонссон байх. Тийм явдал болчихлоо гэдгийг хар аяндаа мэдсэн, зовхи нь татсан, совин төрсөн ч гэдэг юм уу ямар нэг шинж тэмдэг үзэгдсэн байдаг. Ялангуяа сар жилээр хэвтэрт байсан хүний ар гэрийнхэнд ёр үзэгдэх нь олонтоо. Номын зохиогч Виллиам Ж.Пэтэрс 2000 оноос хоспис буюу хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд ажиллахдаа олон өвчтнийг насан эцэслэх нь гэдгийг совингоороо мэдэрч, бүр хамт үхэж үзсэн ажээ. Хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлэхийг 20 жил хажуугаас нь харахдаа үхлийн ёр чухам хаанаас төрдгийг сонирхож, өөртэй нь ижил ёр мэдэрсэн хүмүүсийн яриа хуучийг цуглуулдаг болсон байна. 

Ж.Пэтэрс өөрийн үүсгэсэн Shared Crossing байгууллагадаа түшиглэн ойр дотны хүнээ алдсан хүмүүст төрсөн хамт үхэх мэдрэмжийг судалжээ. Тэд нарын ихэнхэд талийгаач нь амьдралаас нэгэнт явчихлаа гэдэг мэдрэмж төрсөн байна. Түүгээр зогсохгүй талийгаач хаа хүрсэнийг харж, зарим нь бүр замын хагасыг нь хамт туулсан тохиолдол ч гарчээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 64 хувь нь талийгаачаасаа хэдий хол байсан ч үхлийг хамт амссан аж. Хамгийн хачирхалтай нь залуугаараа нас барсан хүний үхлийг мэдрэгсдийн 88 хувь нь хурц гэрэл үзэж, цаг хугацаа болоод орон зай өөрчлөгдөхийг анзаарсанаас гадна бусад талийгаач нарыгаа харсан гэжээ. Ж.Пэтэрсийн судалгаанд 800 гаруй хүн оролцсоныг сануулах зүй.

Талийгаачтай хамт үхэл мэдэрсэн хүмүүсийн сэтгэл ихэд догдолж, ихэнхдээ талийгаач нь зовлон нажидаас ангижрахыг үзээд дотор нь уужирсан байна. Ж.Пэтэрсийн номдоо дурдсан тохиол бүхэн хойд насны итгэл найдвар төрүүлж, үдэгсэдийн сэтгэлийг өчүүхэн ч болов амирлуулах биз ээ. Хамт үхэл мэдэрсэн хүмүүс ойр дотныхоо хүнийг үхлийн босго зовлонгүй давахад нь туслах ёстой, бүр зүй ёсны үүрэг гэж бодсон гэнэ. Эмэгтэйчүүд талийгаачтай хамт үхэл мэдрэх нь түгээмэл бөгөөд өөрт тохиолдсон явдлыг хуваалцсан хүмүүсийн 85 хувийг эмэгтэйчүүд эзэлжээ. Судалгаанд оролцогсодын дийлэнх нь “галзуу солиотойгоороо дуудуулна” эсвэл “ухаан санаа нь орж гарч байна” гэж хэлүүлэхээсээ айгаад төрсөн мэдрэмжээ хүнд яриагүй байна. Мэдэрч туулснаа ойр тойрныхонтойгоо хуваалцсан хүмүүс харин хийх ёстойгоо хийсэн гавьяаны эзэн болжээ. 

Энэ номд хэзээ нэгтээ танд тохиолдсон шиг явдал ч багтсан. Санаанд багтамгүй нь ч бичигдсэн буй. Хоёр ихэр хүүхэд тээсэн Лизийн ярьсан түүх итгэхүйяа бэрх. Ургийн нэг нь хэвлийдээ эндсэнийг эмч нараас сонссон Лиз хоёр талын эмээ өвөө дөрвийгөө харжээ. Аль аль эмээ өвөө нь Лизийг багад хошуу дэвсэж эрхлүүлээгүй ч хэвлийдээ эндсэн ихрийн өрөөснийг нь хайрандаа өлгийдөн авна гэж амалсан гэнэ. Мэс заслаар нэг хүүгээ төрүүлж, нөгөө хүүгээсээ хагацсан Лиз таалийгаачийг Диваажинд хүргэж өгчихөөд ирсэн бололтой. 

Номд өгүүлэх талийгаачтайгаа хамт үхэл амссан тохиол бүр бидний хамгийн дотно хүмүүс нөгөө амьдралдаа нэг их зовохгүй юм байна гэдэг уужрал авчирна. Хэрвээ талийгаачийнхаа хойноос гашуудан шаналж яваа бол, хамтдаа үхлийг мэдэрч чадаагүй бол энэ ном танд тайтгарал тайвшрал өгнө. Харин Амьд ахуйдаа үхэлд бэлдэх хэмээх XI бүлгийг танд тухайлан зориулжээ. 

Виллиам Ж.Пэтэрс Shared Crossing төслийг санаачлагч бөгөөд түүний дэргэдэх судалгааны санаачлагийн захирал юм. Хамтын үхлийн судалгааны дэлхийн манлай энэ эр амьдралын сүүлчийн мөчийг хэдэн арван жилээр судалсан. Ж.Пэтэрс өмнө нь Сан Францискогийн Zen Hospice Project хөнгөвчлөх эмчилгээ үйлчилгээнд сайн дураар ажилласан, Төв болон Өмнө Америкт нийгмийн ажилтан хийхийн сацуу багшилжээ. Өдгөө харуусал гашуудлын сэтгэл засалчаар ажилладаг бөгөөд Харвард болон Калифорнийн Беркли их сургуулийн Боловсрол судлалын зэрэгтэй. Амьдралын эцсийн замыг өгүүлэх энэ бүтээл нь янз бүрийн соёлтой хүмүүс нас барахад талийгаачтайгаа хамт үхэл мэдэрсэн хүнд сэтгэл засал хийхдээ цуглуулсан туршлага дээр нь үндэслэсэн байна. Диваажингийн үүдэнд: Амьдралын дараах ертөнц рүү хийсэн хамтын аялал номыг уншаад Үхлийг хуваалцсан туршлагыг яаж судалдаг юм бол гэдэг бодол төрвөл SharedCrossing.com/research линкээр орж танилцахыг санал болгожээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 9 цаг 51 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 9 цаг 51 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 11 цаг 21 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 11 цаг 49 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 11 цаг 56 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 12 цаг 6 мин 1968 оны Чехословакийн хавар 12 цаг 33 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 12 цаг 47 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 14 цаг 21 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 14 цаг 30 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 14 цаг 51 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 15 цаг 41 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 15 цаг 51 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 16 цаг 30 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top