БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оны “Ус, цаг уурчдын жил” болгон зарласан юм. Уг жилийн хүрээнд салбарын орон нутгийн байгууллагуудад ажиллаж, албан хаагчдаас тавьсан хүсэлтийн дагуу Япон Улсын Ямаха брэндийн туулах чадвар сайтай мотоциклыг 32 салбарт өгөх шийдвэрийг гаргасан юм.
Эхний ээлжид Хөвсгөл, Ховд, Говь-Алтай аймгийн УЦУОШТ-ийн Ус судлалын харуулд олгогдох мотоциклийг дарга нарт нь өнөөдөр хүлээлгэн өглөө. Усны харуулын ажиглагчид хэмжилтийн мэдээгээ жилийн 4 улиралд тогтмол, тасралтгүйгээр хийдэг ба дунджаар 3-7 км замыг өдөр бүр туулдаг байна.
Иймд Хөвсгөл аймгийн 12, Ховд аймгийн 10, Говь-Алтай аймгийн 5, Завхан аймгийн 4, Увс аймгийн 1 буюу нийт 32 ус цаг уурын салбарын 32 нэгжийг мотоциклоор хангалаа.
Эх сурвалж: БОАЖЯ