x

Х.Нямбаатар: Метроны төслийн зөвлөх, гүйцэтгэгч хоёрыг ирэх сард зарлана

Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчидтэй уулзаж, метро болон бусад томоохон төслүүдийн талаар мэдээлэл хийжээ. Мэдээллийг тоймлон хүргэж байна.

МЕТРОНЫ ТӨСӨЛД УЛААНБААТАР ХОТ САНХҮҮЖИЛТЭЭ ГАРГАЖ, НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРЭЭР 1.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ БАГТААЖ БАРИНА

Метроны анхны санаа, ажил 1980-аад оны дундуур Улаанбаатарт тавигдсан. 1983 онд тухайн үеийн Зөвлөлтийн эрдэмтэд Улаанбаатар хотын төвд таван цооног өрөмдөж, метро барих хөрсний шинжилгээ хийсэн байдаг. Улмаар Улаанбаатар хотын хүн ам ихсэж 2005 оны үед түгжрэлийн анхны дохио бий болсон. Энэ үед тухайн үеийн Хотын удирдлагууд Азийн хөгжлийн банк болон бусад донор байгууллагуудтай хамтран их багтаамжтай тээврийн хэрэгслийг Улаанбаатарт нэвтрүүлэх суурь судалгааны ажлууд эхлүүлсэн.

2009 онд Азийн хөгжлийн банк Жайкатай хамтран судалгаа хийж, 2011 онд Сөүлийн инженерингийн компани болох "Сусонг инженеринг" ХХК анхны урьдчилсан ТЭЗҮ боловсруулжээ. 2013 онд Жайка дээрх ТЭЗҮ, өмнөх судал гаанууд дээр үндэслэн одоогийн нэг шугамтай, 18.3 км метроны ТЭЗҮ-г боловсруулж манай талд хүлээлгэж өгсөн.

Бидэнд метротой болох хоёр арга зам байгаа. Эхнийх нь урьдчилсан ТЭЗҮ-гээ үндэс болгоод араас нь ажлын зураг зуруулж түүн дээрээ суурилж метроны тендерийг зарлах. Эсвэл одоогийн урьдчилсан ТЭЗҮ дээр суурилан ЕРС нөхцөл буюу түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр явах гэсэн хоёр сонголт дээр ирчихээд байна.

Япончуудын хувьд бидэнд "Та нар энэ төслөө ЕРС нөхцөлөөр зарласан нь эдийн засгийн үр өгөөжтэй. Учир нь хүний хийсэн ТЭЗҮ, зураг дээр өөр гүйцэтгэгч шалгарахаар заавал барилгын хийцлэлд өөрчлөлт оруулдаг үрэлгэн зардал гардаг. Хоёрт ЕРС нөхцөл дотроо зургийнхаа өртгийг шингээгээд явбал гүйцэтгэгч компани өртөг багатай барих боломж бий" гэж байгаа. Үүний дагуу ЕРС нөхцөлөөр явахад бас хоёр асуудал гарч ирсэн. РМС буюу гүйцэтгэгчид хяналт тавьж явдаг зөвлөх үйлчилгээ болон гүйцэтгэгчээ шалгаруулах хоёр ажил бидний өмнө хүлээгдэж байна.

Урьдчилсан ТЭЗҮ гурван сонголттой байсан. Нэгд япончууд өөрсдөө 1.7 тэрбум ам.доллароор барьж өгье гэсэн. Хоёрдугаарт та нар өөрсдөө төслийн менежментээ авч яваад мөнгө босгоод багаа олж чадвал 1.5 тэрбум ам.доллар болно. Гуравт та нарт бэлэн санхүүжилт нь байгаа тохиолдолд нээлттэй тендер зарлаад үнээр нь өрсөлдүүлбэл 1.3 тэрбум ам.долларт багтааж барих боломжтой гэсэн.

Үүнээс бид гурав дахь хувилбарыг сонгосон. Үүн дотроо РМС-г давхар багтаана. Төслийг эхнээс нь дуусан дуустал захиалагчийн өмнөөс хяналт тавиад гүйцэтгэлийг тухай бүрд нь харж түүнийх нь дагуу бид хянаад явах ёстой юм.

Олон улсын жишгээр РМС-гийн өртөг нийт төсөвт өртгийн 4-6 орчим хувь байдаг юм байна. Энэ сарын 20-ны дотор РМС-г зарлана. Зэрэгцээд Cap шинийн баяраас өмнө гүйцэтгэгчийг зарлана. Үүний дараа ЕРС нөхцөлөөр гүйцэтгэгч ажилдаа орох боломж бүрдэнэ гэсэн ажлын дараалалтай байна.

МЕТРОНЫ ЗАМЫН НИЙТ УРТ 18.3 КМ БАЙХААС 6.6 КМ НЬ ГАЗАР ДООГУУР ЯВНА

Метроны маршрут бол Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэл ойролцоогоор 17.6 км, депо дотор зай талбайтайгаа нийлээд 18.3 км орчим нэгдүгээр шугамтай төлөвлөсөн. Үүнээс гадна хоёр дахь хувилбар гарч ирсэн. Тодруулбал Улаанбаатар хотын түгжрэлд нөлөөлж буй Яармагийн замын ачааллыг шийдэхийн тулд энэ маршрутаар зүүн талаас Амгалангаас явуулаад Таван шар өнгөрөн төмөр замаар давуулаад "Степпа Арена" хүргэнэ.

Түүнээс цааш газраар LRT нөхцөлөөр Хөшигийн хөндий хүргэх 60 орчим км урт ЕРС нөхцөлөөр тендер зарлах хувилбар яригдаж байна. Үүнийг урьдчилсан ТЭЗҮ-тэй харьцуулан, гаднын зөвлөхүүдтэй ярилцаж байгаад шийдлээ олно. Метроны аль ч хувилбараар явсан бай 6.6 км нь далд явна. Газрын гүнээр явахын хэрээр өртөг өсдөг юм байна. Зах хэсэг дээрээ Офицеруудын ордны орчмоос газар доогуур орно. Аравдугаар хорооллын ногоон байгууламжийн орчмоос газар доороос гарч ирээд ил гараад явах юм.

Засгийн газрын түвшинд метрогоор дагнаж мэргэшсэн дөрөвхөн хүн байдаг. Тэднийг ажлын хэсэгт оруулсан. Түүнээс гадна гадаадад байгаа метроны төсөл дээр ажиллаж байгаа монгол залуучуудтай холбогдлоо. "Та хэд Монголд ирээч. Нийслэлийн нийтийн тээврийн зөвлөх үйлчилгээг бүхэлд нь хариуцаж яваач" гэдэг хүсэлт тавьсан. Гаднынханд зөвлөх үйлчилгээний зардал өгч байгаа учраас гурван жилийн хамтын ажиллагааны гэрээ санал болгоё гэдэг байдлаар ярьж байна. Өмнөд Африк, АНУ, Япон, Зүүн өмнөд Азийн орнуудад энэ чиглэлээр ажиллаж байгаа залуус байна.

Энэ төсөл дээр Засгийн газрын зүгээс гүйцэтгэлийн баталгааг гаргаж өгөхөөр тохирсон. Айлын тал өөрийнхөө мөнгийг гаргаад төслийн 20 хувь, 30 хувийн гүйцэтгэлийг хийгээд РМС гүйцэтгэл бүрэн байна гэж бичиж өгвөл Төрийн сангаас санхүүжилт шилжүүлдэг зарчмаар явна.

Санхүүжилтийн хувьд Улаанбаатар хот метроны санхүүжилтийг өөрсдөө хариуцна. Ирэх жилүүдэд улсын төсөвт нийслэл хөрөнгө төвлөрүүлэхгүй байя гэдэг зарчим дээр Сангийн яамтай ойлголцож байгаа. Хот жилд дунджаар 100 гаруй сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлдэг. Энэ мөнгө болон бусад урсгал зардал үр ашиггүй хөрөнгө оруулалтаа хэмнэх замаар метроны төслийг ойрын дөрөв таван жилд санхүүжүүлж дуусгана.

АВТОБУСНЫ БОГИНЫН РЕЙС НЭВТРҮҮЛЖ, 1000 ТӨГРӨГИЙН БИЛЕТЭЭР ДӨРВӨН УДАА ЗОРЧИНО

Автобусны хувьд өчигдөр (уржигдар) 50 автобус Улаанбаатар руу хөдөлсөн. Маргааш (өнөөдөр) 50 автобус гарна. Хоёр хоногийн дараа өдөр дахин 50 нь гарна.

Нэг хоног өнжөөд 50, 50 автобус авсаар энэ сарын сүүлч гэхэд 600 автобусаа гүйцээж авна. Нэгдүгээр сарын 20-ноос нийтийн тээврийн шинэ маршрут болох богинын рейсүүдийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.

Жишээ нь хойд талаас Зунжингийн чиглэлээс хөдлөөд Нисэх хүртэл явдаг чиглэл бий. Бага тойруугийн түгжрэлийн үед энэ чиглэлийн автобуснууд нэг талд нь гацчихаад нөгөө талд нь хүмүүс хүлээгээд байдаг. Тиймээс нийтийн тээвэрт ашиглаж байгаа программ хангамжид өөрчлөлт хийж рейсүүдийг богино болгосон.

Зунжингаас ирээд Төв талбай дээр хүнээ буулгаад буцна. Урдаас Нисэх Яармагаас ирээд Төв талбай дээрээс буцна. Хэвтээ тэнхлэг дээр Офицер-Таван шарын хооронд л явна. Таван шараас цааших чиглэлүүд рүү өөр автобус явна.

Автобусны хөдөлгөөнд саад учруулахгүйгээр нэгдүгээр эгнээг чөлөөлөхөөр төвийн шугам дээр 75, босоо шугам дээр 224 тэмдэг тэмдэглэгээ хийж жолооч нартаа сануулах гэж байна. Нөгөө талаар төвийн шугам дээр гурван эгнээгээр явж болдог. Гэтэл босоо тэнхлэг дээр замууд хоёр эгнээ болчихдог юм байна. Тиймээс эхний ээлжид эгнээнүүдийг өргөсгөх ажлууд хийнэ. Гурван эгнээ болгож, нэгдүгээр эгнээг чөлөөлж автобус явуулахад зориулна.

Автобусны хувьд хүндрэлтэй нь жолооч болон бааз. Зорчигч тээврийн нэгтгэлийг салгана. Дээр нь Тэнүүн-Огоотой АТГ дээр өр авлагын тооцоо нийлэх үнэлгээний ажил хийж байна. Тэнүүн-Огоог шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлоо барагдуул гэдэг чиглэл өгсөн. Үүний дагуу тус компанийн дөрвөн баазыг ногоон автобусны урьдчилгаанд шилжүүлсэн мөнгөний тодорхой хэсэгт авахаар үнэлгээ хийж байна. Ингэснээр нийтийн тээврийн авто баазын хүртээмж 70 орчим хувьтай хангагдана. Цаана нь 20-30 хувийг дахиж тендер зарлаж шийднэ.

Нэг сайн мэдээ нь төрийн ч, хувийн ч хамаагүй бүх компаниас шинээр орж ирж байгаа автобусны мөнгийг cap бүр тодорхой хэмжээгээр хүүтэй авахаар хэлцлүүд хийж байна. Ингэхдээ үнэ төлбөргүй зорчдог хүмүүсийн төрийн сангаас шилжүүлдэг мөнгөнөөс суутгаж аваад дэргэдээ нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлнэ.

Цаашдаа нэг дор 500, 600 автобус авахгүй. Хугацаа дуусах гэж байгаа автобусны тоогоор 20, 30-аар авдаг эргэлт үүсгэнэ.

Нэг хүн нэг автобусанд суухад 1,350 төгрөг төлбөл нийтийн тээвэр ашигтай ажиллах юм билээ. Гэхдээ одоо үнэ нэмэх боломжгүй. Ямартаа ч хоёрдугаар сарын 1-нээс богинын рейс эхлэхээр зорчигч нэг удаа суухдаа 1,000 төгрөг төлье, тэр билетээрээ өдөрт дөрвөн удаа зорчих ажлыг туршиж эхэлнэ.

Цаашид автобусны олон шугам байхаас илүү трамбай их хотод илүү тохирно гэж үзэж байгаа. Манайд одоо оргил цагийн үед нэг буудал дээр гурав, дөрвөн автобус ирээд хүнээ гүйцэд авч явж чаддаггүй. Харин трамбай нэг авахдаа 400, 500-гаар нь аваад явчихдаг. Өөрийн тусгай замаар явдаг учраас соёлтой тохитой үйлчилгээ гэж харж байгаа. 2024 онд трамбайны чиглэлүүдийн ТЭЗҮ боловсруулах судалгааны ажил эхлүүлэхээр төлөвлөж байна.

2024 оны сүүл 2025 оноос эхэлж Улаанбаатар нийтийн тээврийн шинэ төрлийг өлгийдөж авах гэж байгаа. Яармагаас Хархорин хүртэл дүүжин тээврийн эхний шугам ашиглалтад орно. Гуравдугаар сарын сүүлчээр барилгын ажил эхлээд энэ оны төгсгөл гэхэд баригдаж дуусах ёстой. Ингээд зургаан сарын зүгшрүүлэх дадлагажуулах ажлыг хийнэ.

ХАР БОЛОН ЕРДИЙН ТАКСИЙГ ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛНЭ

Хоёрдугаар сард Улаанбаатар хотод таксины шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ. Хуучин "Сити" хэмээх шар такси байсан. Гэтэл суурь үнийг хөдөлгөж өгөхгүй байсаар дампуурчихсан юм билээ. Бидний нийтээрээ ярилцах ойлгох нэг зүйл бол суурь үнийг хэт их барьдгаас болоод эрчим хүч, төмөр зам. цахилгаан дулаан, нийтийн тээврийн салбар дампуурч байна.

Цаашид таксийг хоёр төрөлтэй болгоно. Нэг нь хар такси, нөгөө нь ердийн такси. Хар такси нь жаахан үнэтэй, өндөр зэрэглэлийнх. Ердийн такси нь арай хямд.

Гаднын улс орнуудад таксины хэд хэдэн янзын бизнес модель байдаг юм байна. Нэг нь такси баазтай, жолооч авч цалинжуулж ажиллуулдаг. Нөгөө нь uber маягийн такси баазгүй, жолооч нарыг аппликэйшн дээр нэгтгэж явдаг. Бид үүний дундуурх бизнес моделийг тооцож байна. Бидэнд сайн тал байна. Манай улсад 80 гаруй мянган хүн албан болон албан бусаар таксинд явдаг. Энэ бол такси барих хүний нөөц байна гэсэн үг. Бид тэдэнд стандартын зөв жолоотой, таксиметртэй, аюулгүй байдлыг хангасан бүхээгтэй таксины шинэ моделийг санал болгоно.

Нэгдсэн стандарт бариулдаг франчайзингтэй моделийг боловсруулж байна. Ирэх сараас олон нийтэд танилцуулна. Анхаарах нэг зүйл бол манайд цахилгаан машин явахад нэлээд хүндрэлтэй. Тиймээс манай таксины үйлчилгээнд тохирох машин нь хайбрид.

БАЯНБОГД НҮҮРСНИЙ ТӨСЛӨӨС УЛААНБААТАРЫН ТОЙРОГ ХУРДНЫ ЗАМЫГ САНХҮҮЖҮҮЛНЭ

Гуравдугаар сард эхлүүлэх томоохон хөрөнгө оруулалтын ажил бол Улаанбаатар хотын тойрог хурдны зам. Энэ сарын 15-нд хэлэлцээр эхэлнэ. БНХАУ-ын "Чайна констракшн коммуникейшн" ХХК-ийн охин компанитай хэлэлцээр хийж байна.

Тодруулбал Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байгаа Баянбогд нүүрсний төсөл бий. Одоогоор 3,000 гаруй тууш метрийн өрөмдлөг хийж байна.

БНХАУ-ын талтай "Энэ ордыг та нар ашигла. Гэхдээ хугацаатай. гаргаж байгаа бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүн хуваах зарчмаар ногдол авна. Тэр ногдолд тохируулж ирээдүйд олох ашгаасаа урьдчилж Улаанбаатар хотын тойрог хурдны зам, II, III метроны шугам болон бусад төслүүдийг санхүүжүүл" гэдэг хэлэлцээр хийж байна. Хэлэлцээр дууссаны дараа УИХ-д танилцуулна. Зөвшөөрвөл гуравдугаар сарын сүүлчээс Туул талаас тойрог хурдны замын ажлыг эхлүүлнэ.

ЗУУН АЙЛ, 32-ЫН ТОЙРОГ, ДЭНЖИЙН 1,000 ОРЧМЫН 700 ГА ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 12 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА

Улаанбаатар хотод түгжрэл, агаарын бохирдол гэсэн хоёр том асуудал байгаа. Тиймээс дүүрэг, нийслэлийн Засаг дарга нар газар олголтыг зогсоосон. Өөрөөр хэлбэл, яндангийн тоог нэмэхгүй. Нөгөө талаар жил бүр 40, 50 мянган машин оруулж ирж хөдөлгөөн нэмж байгаа. Ирэх долоо хоногт НИТХ хуралдаж, шинээр автомашины дугаар олголтыг зогсооно. Хамгийн их асуудал үүсгэж байгаа утаа, түгжрэл хоёрын дээд хязгаарыг тогтоож түүнээс дотогш хумих тактик руу явна.

Энэ үүднээс гэр хорооллыг иж бүрнээр шийдэхийн тулд нийслэл өөрөө газар чөлөөлөлтийг манлайлж оролцоно. Газрыг чөлөөлөөд барилгын компаниудад төлөвлөлтийн зургийг зурж өгөн, дундах зам, инженерийн шугам сүлжээг татаж өгөх загвараар гэр хорооллын 200 мянган айл өрхийг орон сууцжуулах шинэ бодлого эхэлж байгаа.

Эхнийх нь Сэлбэ, Баянхошуу. Сэлбэ хороололд 12 мянган айлын хороолол барина. Ингэж чадвал Зуун айл, 32-ын тойрог, Дэнжийн 1,000 орчмын 700 га газар дээр байгаа айл өрхийг шинээр барьсан 12 мянган айлын орон сууцанд нүүлгэн шилжүүлнэ. 700 га газрыг хувааж төлөвлөлт хийнэ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.170)
    эхлээд ус зайлуулах хоолойгоо ямарч асуудалгүй болго тэгж байж л метрогоо барьж эхэл!
    2024 оны 01 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 7 цаг 8 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 7 цаг 30 мин 1924 оны Үндсэн хууль 9 цаг 11 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 9 цаг 22 мин Энгийнийг ухаалгаар 9 цаг 28 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 10 цаг 57 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 12 цаг 9 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 12 цаг 23 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 12 цаг 30 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 13 цаг 36 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 13 цаг 57 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top