x

Суган доогуур батлагдсан "Сонгуулийн бүсчилсэн тойрог" гэгч нь

Бүрэн эрх нь дуусч буй энэ удаагийн УИХ, эрх баригч МАН-ын зүгээс парламентын чадавхийг сайжруулах, сонгуулийг тогтолцоогоо боловсронгуй болгох тал дээр багагүй чармайлт гаргаж, чамгүй эсэргүүцэлтэй тулгаран байж өнгөрөгч зургадугаар сард Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлсэн, сонгуулийн холимог тогтолцоог хуульчилсан явдал нь манайх шиг давжаа парламентын чадавхийг сайжруулах, улс төрийн намуудыг намуудыг төлөвшүүлэх, сонгуулийн тогтолцоогоо сайжруулахад чухал ач холбогдолтой зүйл болсон хэдий ч оны босгон дээр баталсан Сонгуулийн тойрог тогтоох тухай УИХ-ын тогтоол нь энэ бүх ололтоо буцааж нураах хэмжээний осолтой үйлдэл болов. "Сонгуулийн бүсчилсэн тойрог" нэрээр аймгуудыг нэгтгэж, тойргуудыг томсгосон явдал нь Үндсэн хуулиар тогтоосон сонгуулийн тогтолцоотойгоо харгалдсан, зөрчилдсөн зүйл боллоо.

Өмнө нь 2012 онд бид нэг удаа сонгуулийн холимог тогтолцоог хэрэглэж үзсэн. Ингэхдээ УИХ-ын 76 гишүний 28-ыг намын жагсаалтаар, 48-ыг нь том 26 тойрог буюу 20 аймаг, хотын зургаан тойргоос сонгож байлаа. Харин энэ удаа аймгуудыг нэгтгээд 7 тойрог, нийслэлийн 6 тойрогтой нийлээд 13 тойргоос 78 нэр дэвшигчийг сонгохоор болов. Нэр дэвшигчдийн буюу мандатын тоо нэмэгдсэн ч тойргийн тоог цөөлсөн.

2012 оны сонгуулиар гурван мандаттай нэг тойрогт 28 хүртэл нэр дэвшигч өрсөлдөж байсан бол энэ удаа мандатын тоо 5-10 болж нэмэгдсэн, тойргийн тоо цөөрсөн учраас нэг тойрог дээр өрсөлдөх нэр дэвшигчдийн тоо хамгийн багадаа 3-4 дахин нэмэгдэнэ. Говь-Алтай, Завхан, Увс, Ховд дөрвөн аймгийг нэг тойрог болгоод 10 мандаттай, Дархан, Сэлэнгэ, Төв гурав нэг тойрог болоод 10 мандаттай. Нам тус бүрээс 10 нэр дэвшинэ. Сонгуульд оролцох намуудынхаа тоогоор үржүүлээд бодохоор саналын хуудсанд багадаа 50-60 нэр дэвшигч бичигдэнэ гэсэн үг. Үүнийг мажоритари сонгууль гэж нэрлэж болох уу? Эсвэл намын жагсаалттай илүү адилхан байна уу?

Олонхи сонгогчийн хувьд энэ олон нэр дэвшигчээс сонголт хийхэд хэцүү. Нэг хэсэг нь намыг нь харж дугуйлах, нөгөө хэсэг нь олонд танигдсан гэдэг утгаар нь одоо эрх барьж байгаа намын хуучин кадруудыг сонгохоос өөр замгүйд хүрнэ. Монголчууд хэзээнээсээ “дээлний шинэ, хүний хуучин нь дээр” гэж ярих дуртай. Өөрөөр, “танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр” ч гэж ярьдаг. Дээр нь 48 нэр дэвшигч жагсаачихсан намын жагсаалтыг бас дугуйлах үүрэгтэй.

Ингээд харахаар оны өмнө УИХ-аар баталсан “сонгуулийн бүсчилсэн тойрог”  гэгч нь сонгогчийнхоо эсрэг хуйвалдсан, сонгууль өгөх эрхийг нь хаасан, боогдуулсан зүйл болоод хувирчихлаа. Тэгээд хамгийн гол нь, өнгөрөгч зургадугаар сард баталсан сонгуулийн холимог тогтолцоотойгоо харгалдаад, зөрчилдөөд явчихлаа. Эцэст нь иргэд, сонгогчид “Сонгуулийн холимог тогтолцоо гэдэг чинь ёстой новшийн юм байна. Болъё, буцъя” л гэх болов уу.

Сонгуулийг тойргийг баталсны дараа, оны босгон дээр улс төрийн намуудын төлөөллийг оролцуулсан телевизийн хэлэлцүүлэг дээр бусад намуудын зүгээс “Ийм том тойрог дээр ийм богино хугацаанд шинэ нэр дэвшигч гарч ирэх, сонгогчдод танигдах ямар ч боломж байхгүй. 3-4 аймагтай нэг тойргийг нэг удаа бүтэн тойрч ч амжихгүй” гэдгийг хэлж байсан. Суган доогуур гүйгээд батлагдчихсан "сонгуулийн бүсчилсэн тойрог" гэгч нь явж явж эрх баригч намд л ашигтай хувилбар болж байна.

Гэхдээ бидэнд бас нэг гашуун туршлага бий. 2016 оны сонгуулийн АН эрх барьж байхад УИХ-ын дарга З.Энхболд яг ийм тооцоогоор сонгуулийн хуулиа өөрчилсөн. Угаасаа Цэцийн хуультайгаа зөрчилдөж гарсан Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад сонгуулийн холимог тогтолцооноос буцсан төдийгүй жижиг 76 тойргоор сонгууль явуулсан. Нэр дэвшигч нартаа зориулж тойргийн дотор тойрог хүртэл байгуулж байлаа.

Гэсэн ч сонгуулийн дүн эсрэгээрээ гарсан. МАН дангаараа 65 суудал авсан үнэмлэхүй ялалттай, АН “үсгүй” ялагдсан хоёр дахь сонгууль (2000 оны сонгуулиас хойш) болсон юм. "Тавьсан сумандаа оногдох" гэж нэг зүйл улс төрд бий.    

Б.СЭМҮҮН  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.153)
    мэдэж л бхйсан юм бол батлахаас нь өмнө эсэргүүцэж зогсоохгүй яасан юм дараа нь битгий гоншигонож бай!
    2024 оны 01 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 10 цаг 14 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 10 цаг 14 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 11 цаг 43 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 12 цаг 12 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 12 цаг 19 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 12 цаг 28 мин 1968 оны Чехословакийн хавар 12 цаг 56 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 13 цаг 10 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 14 цаг 44 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 14 цаг 53 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 15 цаг 14 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 16 цаг 4 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 16 цаг 14 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 16 цаг 53 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top