Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших Гүнжийн булгийн ойролцоох гүүрний доод хэсэг мөсөөр дүүрчээ.
Иймд нийслэлийн Онцгой Байдлын Газрын алба хаагчид Цолмонгийн 43, 44, 47, 48 гудамжны дагуу нэгдүгээр сарын 3-5 өдрүүдэд зургаан метр өргөнтэй, 150 метр ухаж, мөсөөр дүүрсэн байсныг сэтэлсэн байна.
Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны гуравдугаар сувагт халиа дошин үүссэнийг тухайн хэсэгт Геодези, Усны Барилга Байгууламжийн Газрын ажилтнууд үүрэг ажиллаж, авто замын орц гарцын доорх мөсийг механизм болон гар ажиллагаагаар 1.6х1.2х280 урт метр суваг татаж, 18 удаа 280 тонн мөсийг ачуулан айл, авто замын зорчих хэсэг рүү ус хальж орохоос сэргийлжээ.