Өнөөдөр төв шуудангийн баруун урд талын замд хөдөлгөөнд оролцож явсан автомашины жолооч нэгдүгээр эгнээнд гэнэт зогсож түгжрэл үүсгэсэн байна.
Ойр орчимд нь үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн ахлах ахлагч Т.Ганхуяг зохицуулахаар очиход дээрх автомашинд зорчиж явсан эмэгтэй замын хажууд амаржсан байсан тул яаралтай зохицуулалт хийжээ.
Тэрээр түргэн тусламжийн автомашин дуудан зам чөлөөлж, нэгдүгээр төрөх эмнэлэгт шуурхай хүргэж өгсөн байна.
Урьдчилсан байдлаар хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа тухай мэдээллийг эмнэлгийн зүгээс мэдээллээ.
Сэтгэгдэл (1)