Улаанбаатар амьтны хүрээлэн өнөөдрөөс үйл ажиллагаагаа дахин явуулж эхлэхээр болжээ.
Тус хүрээлэнгээс мэдээлснээр Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн буюу хүүхдийн парк дээр жилийн дөрвөн улирал ажиллахаар болсон байна.
Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 6-наас өдөр бүр 11:00-20:00 цагийн хооронд ажиллана.
Тасалбарын үнийн хувьд 8,000 төгрөг байна.
Улаанбаатар амьтны хүрээлэн 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрөөс хаагдаж буйгаа мэдэгдэж байсан юм. Уг хүрээлэн нийт 200 гаруй амьтантай үйл ажиллагаагаа явуулдаг.