Оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах эсэх асуудлаар Нийтийн Тээврийн Газраас мэдээлэл өглөө.
Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын дарга Д.Отгонжаргал "2024 оныг дуустал оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчуулах зохицуулалтыг хэвээр үргэлжлүүлэхээр боллоо.
Энэ оны төсөвт оюутнуудын нийтийн тээврийн унааны нөхөн олгох зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, 12.3 тэрбум төгрөг болгон баталсан тогтоолыг үндэслэлээ.
Ажлын өдөр оюутнууд нийтийн тээврээр нэг удаа үнэгүй зорчиж байгааг хоёр удаа болгож байна" гэв.