x

Ц.Төрхүү: Нийтийн эзэмшлийн зам, талбай хогтой, халтиргаатай байвал тухайн дүүргийн Засаг дарга ажлаа хийхгүй байна гэсэн үг

Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 4-ний 01:30 цагаас Улаанбаатар хотод цас орж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүүгээс зам, талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын талаар тодрууллаа. Тэрбээр өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны даргаар томилогдсон юм.

-Өнгөрсөн шөнө орсон цаснаар тохижилт, үйлчилгээний байгууллагууд хэрхэн ажилласан бэ. Халтиргаа гулгааг арилгах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?

-Урьд шөнө буюу нэгдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө орсон цаснаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон дүүргүүдийн зам цэвэрлэгээний байгууллагууд бэлэн байдлыг ханган, зам, талбайн 500 орчим үйлчлэгч 94 машин техниктэйгээр ажиллалаа. Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй өгсүүр зам, алслагдсан болон зуслангийн замуудад нийт 79 тонн давс, тусгай зориулалтын 167 тонн бодис цацаад байна. Гүнт, Айцын даваа зэрэг өгсүүр замуудыг хааж, цас мөсийг цэвэрлэн, хөдөлгөөнийг нь нээж, хэвийн болгосон. Мөн гэр хорооллын бүс дэх өгсүүр, халтиргаа ихтэй замуудад үргэжлүүлэн ажиллаж байна.

-Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүдэд шилжүүлэхээр болсон. Дүүргүүд зам, талбайн цэвэрлэгээ, давс, бодис цацах зэрэг ажлыг хариуцаж эхэлсэн үү?

-Цас, хог цэвэрлэгээ, үйлчилгээ зэрэг хот, нийтийн аж ахуйн ажлуудыг нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүд хариуцаж эхэлсэн. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч нарыг дүүргүүдэд хуваарилж өгсөн. Өчигдөр машин техник, давс, бодисыг мөн хуваариллаа. Хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж, машин механизмыг шинэчилж байгаа бөгөөд тендер шалгаруулах үйл явц үргэлжилж байна. Тендер шалгарч, машин механизмыг нийлүүлж дуусмагц тэдгээрийг мөн дүүргүүдэд хуваарилах юм. Цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэр гэх мэт нийтийн аж ахуйн ажил нийслэлд төвлөрдөг байдлыг халж, дүүргүүд хариуцдаг болж байна. Нийтийн эзэмшлийн зам, талбай хогтой, халтиргаатай байвал тухайн дүүргийн Засаг дарга ажлаа хийхгүй байна гэсэн үг. Үүнд нийслэл хяналт тавихаас гадна нөгөө талаас иргэд шаардлага тавих хэрэгтэй юм.

-Амьдрах орчин цэвэрхэн, аюулгүй байхад иргэдийн оролцоо ч мөн чухал. Иргэдийн зүгээс хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байна вэ?

-Хог хаягдлын тухай хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшил орчмын 50 метр талбайг цэвэрлэх үүрэгтэй. Гэвч энэ үүргээ биелүүлж байгаа нь ховор байна. Ойр орчмынхоо 50 метр талбайг цэвэрлээгүйн улмаас тэнд хэн нэгэн халтирч унах, бэртэх тохиолдолд тухайн газрыг эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох хуулийн заалт бий. Тиймээс Улаанбаатар хот цэвэр цэмцгэр, амьдрах орчин аюулгүй байхад иргэн бүрийн оролцоо чухал.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 10 цаг 31 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 10 цаг 53 мин 1924 оны Үндсэн хууль 12 цаг 34 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 12 цаг 45 мин Энгийнийг ухаалгаар 12 цаг 51 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 14 цаг 20 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 15 цаг 32 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 15 цаг 46 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 15 цаг 53 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 16 цаг 59 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 17 цаг 20 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top