2024 оны нэгдүгээр сарын 4-19-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг хийхээр товлогджээ. Нийслэл болон дүүргийн Засаг Даргын Тамгын Газраас цэргийн бүртгэлийн ажлыг зохиож байна юм.
Иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо Засаг даргын байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
-
дээд офицер (генерал) 65 нас
-
ахлах офицер 60 нас
-
дунд офицер, ахлагч 55 нас
-
эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч 50 нас байна.
Түүнчлэн 2024 онд 18 нас хүрэх, шилжиж ирсэн иргэд, харьяа хороон дээрээ биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай юм.