x

Тангараг нь "тонгорог" болсон манай Ерөнхийлөгч

Он солигдох мөчид ард түмэнтэйгээ цэнхэр дэлгэцээр мэндчилсэн Ерөнхийлөгчийн маань эв эеийг эрхэмлэсэн сайхан дүр, хуурамч баг хэдхэн цагийн дараа хага үсэрсэн хачирхалтай үйл явдал энэ шинэ жилээр тохиов.

Уг нь бол соошилд зургаа тавьсан иргэдийг бусад нь огтхон ч сайшаагаагүй бөгөөд харин ч шүүмжлэх хандлага давамгайлж байсан юм. Гэтэл цагдаагийн байгууллага тэдгээр иргэдэд зөрчлийн хэрэг үүсгэсэн явдал уур амьсгалыг эсрэгээр эргүүлэв. 

Өнгөрсөн зуны их үерийн үеэр Ерөнхийлөгчийн зургаар “мийм” хийсэн иргэнд мөн л зөрчлийн хэрэг үүсгэж, торгуулийн арга хэмжээ авсан. Энэ удаа хоёр дахь нь болж байна. Цагдаагийн байгууллага энэ хоёр тохиолдлыг хоёуланг нь “гутаан доромжилсон” гэж үзсэн байдаг юмаа. Хэнийг гэдэг нь ойлгомжтой. Хоёр удаа “гомдсон” Ерөнхийлөгч маань гурав дахиа ч бас гомдох нь гарцаагүй.

Гэвч хачирхалтай нь, манай Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн аль алинд нь “гутаан доромжлох” гэдэг зүйл анги байхгүй. Соц үеийн Эрүүгийн хуульд л байсан, эрх мэдэлтэй, албан тушаалтай нөхөд иргэдийнхээ эсрэг хэрэглэдэг байсан зүйл анги. (2002 оны Эрүүгийн хуульд байсан байж магадгүй) Тухайн үеийнхээ нийгмийг шүүмжилсэн олон сэхээтэн “социализмыг гутаан доромжилсон” хэргээр яллагдаж, цөлөгдөж, гадуурхагдаж байлаа. Одоо бол Монгол Улсын ямар ч хуульд ийм зүйл, заалт байхгүй. Тэгэхээр цагдаагийн байгууллагын тухайн иргэд дээр үүсгэсэн хэрэг, авсан арга хэмжээ хуулиас гадуур болж байгаа хэрэг. Хууль сахиулдаг байгууллага нь санаачлагаараа хуулиа зөрчинө гэж байх уу?

Уг нь манайх чинь ардчилсан улс гэж ярьдаг, иргэд нь эрх чөлөөтэй, үзэл бодолтой, итгэл үнэмшилтэй байхыг Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрдөг. Төрөө шүүмжлэх, төр барьж байгаа нөхдийг шүүмжлэх, дургүйцлээ илэрхийлэх эрхтэй гэсэн үг. Сүүлийн тохиолдолд насанд хүрээгүй хүүхдээ ашигласан явдал нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсан хэдий ч энэ нь хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй юм л даа. Хуулийн гэхээсээ илүү ёс суртахуун, моралийн асуудал болж байгаа юм.

Энэ талаас нь иргэд угаасаа хангалттай шүүмжилсэн. Гэтэл түүнийг нь дагуулж тонгороод, Ерөнхийлөгчийн институт нь ажиллаад хуулиас гадуур шийтгэл оногдуулна, хариуцлага хүлээлгэнэ гэдэг байж болохгүй л дээ. Үүнийг чинь л дур зорго, эрх мэдлийн хүчирхийлэл гээд байгаа юм. Ялангуяа ийм зүйлийг “төр, ард түмний эв нэгдлийн билэгдэл” болсон, тангараг өргөсөн Ерөнхийлөгч нь хийж болохгүй. Иргэдээ үзэл бодлоор нь, итгэл үнэмшлээр нь ялгаварлах, гадуурхах, шагнах, шийтгэх эрх энэ хүнд бүр байхгүй. Хэрэв ингэвэл тангараг нь тонгорог болж хувирна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.170)
    угийн л дүр эсгэгч ш дээ
    2024 оны 01 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 10 цаг 20 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 10 цаг 20 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 11 цаг 49 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 12 цаг 18 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 12 цаг 25 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 12 цаг 34 мин 1968 оны Чехословакийн хавар 13 цаг 2 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 13 цаг 16 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 14 цаг 50 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 14 цаг 59 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 15 цаг 20 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 16 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 16 цаг 20 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 16 цаг 59 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top