"Жангүм" нэрээрээ олонд танигдсан А.Одончимэг хорих ангиудад "Халуун сэтгэл" аян өрнүүлж, хаалттай ангид ял эдлэж буй ээжтэйгээ хамт байгаа 0-2 насны хүүхдүүдэд бэлэг хүргэжээ.
Хоёр ой хүртлээ ээжтэйгээ хамт ял эдэлж буй ангид нь байх эрхтэй эдгээр хүүхдүүдэд Жангүм өөрийн оёсон баривч, гарын жоруудаа, мөн аянд нэгдсэн ээжүүдийн илгээсэн хувцас, ахуйн хэрэглээ, живхийг хүргэж өгсөн байна.
Тухайн үед нярай хүүхэдтэй ээжүүдийн байранд хөл хорио тогтоосон тул ангийн удирдлагууд бэлгийг эзэнд нь гардуулжээ.