x

Насан туршийн боловсролын хэрэгцээ, шаардлага

Насан туршдаа суралцах санаа цоо шинэ зүйл биш юм. Эртний философич Платон өөрийн алдарт “Төр улс” зохиолдоо хүний амьдралын тодорхой үе шатанд шаардагдах боловсролын загварыг дэвшүүлсэн нь өнөөгийн “насан туршийн боловсрол”-ын үзэл санааны үндэс байжээ.

1967 онд АНУ-ын Уильямсбергэд болсон олон улсын бага хурлаар ЮНЕСКО-ийн Боловсролын төлөвлөлтийн олон улсын хүрээлэнгийн анхны захирал Филип Коомбсийн бэлтгэсэн “Боловсролын салбарт гарч буй дэлхий нийтийг хамарсан хямрал: Системийн анализ” –ын тухай илтгэлийг хэлэлцээд улс орны эдийн засгийн хөгжил, боловсрол хоорондын уялдаа холбоо суларч сургалтын хөтөлбөрүүдийн нийгмийн ач холбогдол бага болсныг хурцаар шүүмжилж, боловсролын систем нийгэм эдийн засгийн шаардлагад хөл нийлүүлэн алхах үйл явц удаашралтай болж байгааг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Насан туршийн боловсролын тухай үзэл баримтлалыг ЮНЕСКО-оос 1972 онд гаргасан. Эдгар Форийн “Хүн болохын тулд суралцах нь: Өнөөдөр ба маргаашийн боловсрол” нмонд маш тодорхой тусгасан байдаг.

Европын холбооноос мэдлэгийн эдийн засаг бий болгох зорилгынхоо хүрээнд 2000 оноос насан туршийн боловсролын талаар өргөн хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. 2000 онд Европын холбоо насан туршийн боловсролын тухай санамж бичиг, 2002 онд Европын зөвлөлөөс насан туршийн боловсролын талаар тусгай шийдвэр гаргасан бол 2006 онд Европын парламент 2007-2013 он хүртэл насан туршийн боловсролыг дэмжих хөтөлбөрийг дэмжсэн байна.

Монгол Улсын хувьд 1995 онд Монгол улсын боловсролын тогтолцоо нь албан ба албан бус боловсролын нэгдлийн тогтолцоо байна гэж заасан. 1997 онд албан бус боловсролын хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулагдсан. 2002 онд Монгол улсын иргэн нь мэдлэгийг албан болон албан бус боловсролоор эзэмшиж болно гэж зааж, 2010 онд Албан бус боловсролын төрөөс баримтлах бодлого гарсан.

Насан туршийн боловсрол бол хүний амьдралын туршид шаардагдах мэдлэг, чадвар, ойлголт, зан чанарыг олгох, улмаар түүнийгээ ямар ч орчин нөхцөлд өөртөө итгэлтэй, урам зоригтой бүтээлчээр хэрэглэж чадах чадамжийг суулгах замаар хувь хүнийг нийгэмд идэвхтэй байр суурь эзлэхэд нь дэмжлэг үзүүлж, чадваржуулж байдаг тасралтгүй үйл ажиллагаа юм.

Насан туршийн боловсрол бол албан, албан бус болон амьдралын орчноос бие даан суралцах гэсэн 3 үндсэн хэлбэр загвараас тогтдог. Боловсролын эдгээр загваруудын ач холбогдлыг танин мэдэхийн тулд гол ялгааг нь авч үзье. Албан боловсрол бол нарийн зохион байгуулалттай, улсын бүртгэлтэй сургалтын байгууллагад улсаас баталсан сургалтын хөтөлбөрөөр шат дараалан суралцаж, олж авсан мэдлэг чадвараа улсаас хүлээн зөвшөөрсөн бүрэн дунд боловсролын аттестатаас эхлэн мэргэжлийн болон дээд боловсрол эзэмшсэн дипломоор баталгаажуулах үйл ажиллагаа юм.

Албан бус боловсрол бол боловсрол олгох тусгай зориулалттай орчноос гадуур тодорхой зорилготой, тодорхой арга зүй хэрэглэн мэдлэг чадвар олгох үйл ажиллагаа юм. Боловсролын болон олон нийтийн байгууллага, янз бүрийн дугуйлан, клуб, тусгай төв зэргээс явуулж байгаа сургалт, семинар, дамжаа энд хамрагдах бөгөөд мэргэжил дээшлүүлснийг баталгаажуулсан диплом, сертификатыг төгсгөлд нь олгодог. Сүүлийн жилүүдэд албан бус боловсролыг нийтийг хамарсан нээлттэй онлайн сургалтад хамрагдан олж авах боломж улам бүр өсөн нэмэгдэж байна.

Амьдрах орчноос бие даан суралцах нь хүний өдөр тутмын амьдралд тохиолдож байдаг танин мэдэхүйн үйл ажиллагаа юм. Хүмүүс өөр хоорондоо харилцан ярилцах, санаа бодлоо солилцох, нийгмийн сүлжээнд холбогдон бусдаас шинэ мэдлэг мэдээлэл олж авах, ном унших, театрт жүжиг кино үзэх, үзэсгэлэн музей үзэж танилцах, соёлын бусад байгууллагаар орж үйлчлүүлэх, аялал жуулчлалаар явах замаар бусад улс орон, газар нутагтай танилцах, хэвлэл мэдээллийн хэрэгслээс шинэ мэдээлэл сонсож, мэдэх зэргээр хувь хүн өөрийгөө улам цаашид хөгжүүлж байдаг. Мөн ажил дээрээ байнга шинийг олж мэдэж, мэргэшлийн ур чадвараа дээшлүүлж байдаг. Өнөөдөр сургалтын материалыг нээлттэй хэлбэрээр сүлжээнд байрлуулах болсон нь хувь хүн бие дааж сурах бас нэг нөхцөлийг бүрдүүлэх болжээ.

“Сурахаа зогсоовол 20 настай ч 80 настай ч хөгширнө. Харин байнга сурч байдаг хүн үргэлж залуугаараа байдаг” гэж Хенри Форд хэлсэн байдаг.

Ж.ЦОЛМОН /Анагаахын Шинжлэх Ухааны доктор, профессор/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 9 цаг 33 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 9 цаг 33 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 11 цаг 2 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 11 цаг 31 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 11 цаг 38 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 11 цаг 47 мин 1968 оны Чехословакийн хавар 12 цаг 15 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 12 цаг 29 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 14 цаг 3 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 14 цаг 12 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 14 цаг 33 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 15 цаг 23 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 15 цаг 33 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 16 цаг 12 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top