ХХОАТ-ын тухай хуулийн өөрчлөлтөөр үйл ажиллагааны орлоготой хувиараа бизнес эрхлэгч болон иргэд и-баримтаа бүртгүүлж олсон орлогоосоо нэг хувийн татвар төлөх хуулийн зохицуулалт өнөөдрөөс (2024 оны нэгдүгээр сарын 1) мөрдөгдөнө. Үүний тулд иргэд харьяа дүүргийнхээ татварын газарт хүсэлтээ гаргах юм байна.
ХХОАТ-ыг зургаан үндсэн орлогоор тооцоолдог. Үүний нэг нь үйл ажиллагааны орлого буюу зах худалдааны төвүүд дээр бараа бүтээгдэхүүн зарж буй хүмүүс. 2024 оноос эхэлж үйл ажиллагааны орлоготой иргэдээс ХХОАТ-ыг нэг хувиар тооцож авах хуулийг УИХ өнгөрөгч онд баталсан. Өөрөөр хэлбэл, хувиараа бизнес эрхэлж буй хүн орлогоосоо 10 хувийн татвар төлдөг байсныг нэг хувь болгож бууруулсан байна. Ингэхдээ зардлын баримт бүрдүүлэх шаардлагагүй, и-баримт дээрээ олгосон нийт бараа бүтээгдэхүүнийхээ орлогын дүнгээс нэг хувийг төлөх юм.
Сэтгэгдэл (2)