x

“Оюу толгой” компани Монгол судлалыг хөгжүүлэх номын санд 500 гаруй чухал, ховор номыг худалдан авахад дэмжлэг үзүүллээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт өдрөөр Чингис хаан Үндэсний музейн Эрдэм шинжилгээний номын сангийн нээлт боллоо.

“Оюу толгой” компани уг номын сангийн фондод 500 гаруй чухал ном, эрдэм шинжилгээний бүтээлийг худалдан авахад зориулан 136.8 сая төгрөгийн  дэмжлэг үзүүлж байна. Ингэснээр Чингис хаан болон Монгол судлалын ном зохиол, оюуны бүтээлүүдийг олон улсаас сорчлон цуглуулж, үнэт сан хөмрөг бүрдүүлэхэд чухал хувь нэмрийг оруулж байгаа юм.

Улмаар Монголын төдийгүй олон улсын монголч эрдэмтэд, дэлхийн түүх, Чингис хааны түүхийг сонирхон судалдаг судлаачдад Монголын түүх, хаад язгууртанд холбогдох эрдэм шинжилгээний судалгаа явуулахад шаардлагатай баримт сэлтээр үйлчлэхэд таатай нөхцөл бүрдэж байна.

“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирлыг түр орлон гүйцэтгэгч, Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Вилсон: Та бүхэнд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдрийн мэнд хүргэе. Эрт үеэс номын сан эрдэм мэдлэгийн их ундарга, шинэ санаа төрөх чухал газар төдийгүй түүхийг амилуулах газар байж ирсэн. Энэхүү номын сан монгол судлалын хөгжилд чухал хувь нэмэр оруулах судалгаа, шинжилгээний үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байна. Үндэсний төдийгүй олон улсын эрдэмтэн судлаачдын зорин ирдэг газар болоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.

“Оюу толгой” компани эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээхийн төлөө ажилласаар ирсэн. Аливаа үндэстний соёлын өвийг хамгаалах нь дан ганц хэн нэгний үүрэг бус хамтын хүчин чармайлт байдаг гэдэгт итгэдэг. “Оюу толгой” компани Эрдэм шинжилгээний номын сангийн фондыг бүрдүүлэхэд судалгаа, шинжилгээний 500 гаруй ховор бөгөөд чухал номыг худалдан авахад зориулан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.

Энэхүү номын сан нь Монгол Улсын арвин баялаг түүхийг сонирхон судалдаг хэн бүхэнд эрдэм мэдлэг түгээж, оюуны оч цэлмээхийг хүсэн ерөөе.

“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх: Өнөөдөр Чингис хаан Үндэсний музейн дэргэдэх Эрдэм шинжилгээний номын сангийн нээлт Монголын эрдэмтэн, мэргэд, оюутан залуус, олон нийтийн хувьд чухал үйл явдал болж байгаагаас гадна олон улсын монгол судлалд маш чухал шинжлэх ухааны номын сан төрж байна. Төрөх төрөхдөө Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхт өдөр Чингис хаан Үндэсний музейд мэндэлж байгаа бэлэг дэмбэрэлтэй, сайхан өдөр тохиож байна.

“Оюу толгой” компани хэдийгээр уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг боловч “эрдэс баялгаас эрдэм мэдлэг бүтээлцэх” зорилготой. Тийм ч учраас Монгол Улсынхаа үндэсний соёл, түүх, өв уламжлалыг сэргээх, хадгалах, дэмжихэд чиглэсэн олон үйл ажиллагааг өнгөрсөн жилүүдэд хийж ирсэн.

Энэ удаа Чингис хаан Үндэсний музейн дэргэдэх Эрдэм шинжилгээний номын сангийн фондыг номоор баяжуулах, тэр дундаа Орос, Хятад, Япон, Америк, Европын орнуудын номын санд буй монголч эрдэмтдийн бүтээлүүд, дэлхийн түүх судлаачдын орчин үеийн төдийгүй эрт цагийн сурвалж бичгүүдийг худалдан авч цуглуулах ажилд хувь нэмрээ оруулж байна.

Мэдээж эх хувиар нь биш юм гэхэд анхны хуулбарыг цуглуулна. Тэр утгаараа өнөөдөр бид дэлхийн хэмжээнд олон улсын монгол судлалын төв болох эхлэлээ тавьж байна. Магадгүй 10-20 жилийн дараа Монголыг судалдаг бүх эрдэмтэн мэргэд энд цуглаж, Монгол Улсын түүх соёлыг цааш түгээх чухал алхам боллоо.

Соёлын сайд Ч.Номин: Бид бүхэн орчин цагийн музейн түүх эхэлсний 100 жилийн ойн босгон дээр, Чингис хаан Үндэсний музей үйл ажиллагаагаа эхлүүлээд нэг жилийн ойгоо үдсэн сайхан өдрөө эрдэм шинжилгээний номын санг нээж байгаадаа туйлын баяртай байна.

Чингис хааны үндэсний музейн дэргэд байгуулагдаж байгаа шинжлэх ухааны номын сан бол монгол судлалыг дэлхийн тавцанд гаргах номын сан болж байна. Энэхүү номын санг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан “Оюу толгой” компанийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

"Чингис хаан" үндэсний музейн захирал, Академич С.Чулуун: Чингис хаан музей нь Музейн тухай хуулиараа Эрдэм шинжилгээнд суурилсан, шинжлэх ухаан, танин мэдэхүйн үйл ажиллагаанд тулгуурласан соён гэгээрлийн төв байх ёстой. Тиймээс шинжлэх ухаанд суурилсан үйл ажиллагаа явуулахын тулд шинжлэх ухааны ажилтнуудын чадамжийг дээшлүүлж, дэлхий нийтийн Монголын түүх соёлыг судлах судалгааны үйл ажиллагааг өргөтгөхийн тулд Чингис хаан музейн дэргэд эрдэм шинжилгээний төв номын санг байгуулж байна.

Энэхүү номын сангийн тусгай фонд нь 300 сая гаруй номыг агуулах хүчин чадалтай. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 6000 гаруй номын баяжуулалт хийсэн байна. 

Ирээдүйд дэлхийн монгол судлалын төв болоосой, монголын түүх судлал төв Азид өрсөлдөхүйц судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан “Оюу толгой” компаниас дэмжлэг үзүүлсэнд гүнээ талархаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.156)
    их гийгүүлжээ!
    2024 оны 12 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 9 цаг 6 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 9 цаг 28 мин 1924 оны Үндсэн хууль 11 цаг 9 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 11 цаг 20 мин Энгийнийг ухаалгаар 11 цаг 26 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 12 цаг 55 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 14 цаг 7 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 14 цаг 21 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 14 цаг 28 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 15 цаг 34 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 15 цаг 55 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top