Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог сунгах эсэх шүүх хурал болсон байна.
Шүүх хуралд өмгөөлөгчдийг оролцуулаагүй бөгөөд түүнийг дахин 30 хоног хорихоор шийдвэрлэжээ.
Н.Өнөрцэцэгийг энэ сарын 4-ний өдөр 30 хоногийн хугацаатай саатуулсан. Түүний цагдан хорионы хугацаа нэгдүгээр сарын 4-ний өдөр дуусахад хэдхэн хоног үлдээд байсан юм.