Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт шалгарсан Yutong Bus Co.,Ltd гэрээнд заасан хугацааны дагуу эхний ээлжийн автобуснуудыг нийлүүллээ.
Улаанбаатар хотод 35 шинэ автобус ирсэн байна.
Тиймээс өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 29-ний 10:00-16:00 цагийн хооронд шинээр нийлүүлж буй автобуснуудыг Төв талбай дээр байршуулан, олон нийтэд нээлттэй үзүүлнэ.
Эргэн сануулахад манай улс БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болсон билээ.
Шинэ автобусны үзүүлэлтүүд:
-
2023 онд үйлдвэрлэсэн
-
Монгол Улсын Авто тээврийн тухай хууль замын хөдөлгөөний дүрэм, тээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд нь MNS4599 2003 стандартыг хангасан
-
Зөв талдаа жолооны хүрдтэй
-
Багтаамжийн хувьд иргэд сууж зорчих боломжтой суудлын тоо 26-30 (+1), зогсож зорчих боломжтой хүний тоо 50-аас дээш буюу нийт зорчигчийн тоо 80-аас дээш
-
Урт 10-11 метр (+-0.5), өргөн 2.4-2.5 метр (+-0.05), өндөр 3-3.3 метр (+-0.05)
-
Эргэлтийн радиус 12 метрээс ихгүй
-
Хөдөлгүүрийн хувьд евро 5, босоо байрлалтай
-
Хөдөлгүүрийн эзлэхүүн нь 8,400cc
-
Цилиндрийн тоо 6-8, чадал нь 280-350 морины хүчтэй
-
Түлшний систем нь ус тусгаарлагч болон бусад механик хольцыг шүүх, цэвэрлэх төхөөрөмжтэй
-
Шатахууны савны хэмжээ 200 литр ба түүнээс дээш
-
Дээд хурд нь 70 км/цаг ба хурдны хязгаарлалттай
-
Хурдны хайрцаг автомат эсвэл механик байж болно
-
Хүйтний улиралд -40 градус хүртэл хөлдөхгүй, хийн систем нь автомат
-
Автомат төвлөрсөн системтэй
-
Зорчигчид зориулсан хоёр хаалгатай байх ба хаалга бүрийн дээр гэрэлтүүлэгтэй
-
Автобусны хана тааз шал нь халуунаас болон хүйтнээс тусгаарлах галд тэсвэртэй материалаар хучигдсан байх бөгөөд битүүмжлэл сайтай
-
Шал нь зорчигчдыг гулгаж, халтирахаас сэргийлсэн эдэлгээ даах материалаар хийгдсэн
-
Шалны түвшнээс дээш 1-3 гишгүүртэй
-
Жолоочийн бүхээг нь зорчигчдын танхимаас тусгаарлагдсан
-
Жолоочийн бүхээг нь өвөл, зуны улиралд халуун хүйтнээр үлээх төхөөрөмжтэй
-
Жолоочийн суудал аюулгүйн гурван цэгийн бүстэй, биед чийг татахгүй
-
Зорчигчдод зогсоол зарлах чанга яригчтай
-
Автобусны дотор талд зорчигчдод зориулсан хоёр дэлгэц, ледтэй
-
Заалны чанга яригчтай
-
Заалны хяналтын камер найман ширхгээс дээш бөгөөд онлайн горимд ажиллах боломжтой, урд хойд заал руу харсан, дуу дүрс бичдэг
-
Зорчигчдод зориулсан бэлэн мөнгөний хайрцагтай байх