Улаанбаатар хотын хойд хэсгийн дэнж дээр амьдардаг иргэдэд зориулж, дунд оврын нийтийн тээврийн автобус явуулах юм байна.
Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Ажлаа аваад Улаанбаатар хотын хойд хэсгийн гэр хорооллын дэнж дээгүүр явлаа. Өөрийн гэсэн унаагүй, автобус хүлээгээд зогсдог олон иргэн байна. Тэд 2,000-5,000 төгрөг төлөөд хувийн таксинд сууж доош буудаг байна.
- Д:1 Шархад-Хангамж-Ботаник
- Д:2 Дэнжийн 1000-149 дүгээр сургууль
- Д:3 Гэмтэл-13 дугаар сургууль-Дунднаран-19-Овоот-1
- Д:4 Монгол Хьюндай-СХД 31-р хороо-Эко таун
- Д:5 Хүчит шонхор зах-Самбалхүндэвийн зам-Дашномт дэлгүүр-Хишигт тээл-Эх нялхас гэсэн таван чиглэлийг гаргана.
Өмнө явж байгаа дунд оврын автобуснууд дээр нэмж, 50 автобус явуулна.
Ирэх оны нэгдүгээр сарын 20-ныг хүртэл иргэдэд шинэ маршрутыг танилцуулна.