Монголын бурханы шашинтны төв-Гандантэгчэнлин хийдээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Түр саатуулах төвтэй хамтран түр хугацаагаар саатуулагдсан иргэдэд зориулсан зан үйлийн өрөөг шинээр байгуулж, энэ сарын 26-ны өдөр ашиглалтад оруулжээ.
Энэхүү өрөөг ашиглалтад оруулснаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний шашин шүтэх эрх чөлөөг хангахаас гадна саатуулагдсан иргэдийн сэтгэл зүйг төлөвшүүлэн засаж, сэтгэл зүйн таагүй байдлаас үүсэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үзжээ.