x

“Сүмбэр орд” хотхоноос “Олонлог” сургууль хүртэл авто замын бүтээн байгуулалт хийнэ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу “Сүмбэр орд” хотхоны замын урд талаас “Олонлог” сургууль хүртэл хоёр урсгалтай авто зам, хоёр талаар нь явган хүний зам тавихаар төлөвлөсөн.

Энэ нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замтай холбогдох түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх холбоос зам юм.

Үүнтэй холбоотойгоор зарим аж ахуйн нэгжтэй зөвшилцөн газар чөлөөлж буй бөгөөд тус байршилд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг холбогдох албаныхны хамт ажиллалаа.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг "“Сентури Лэнд Марк” ХХК-ийн эзэмшлийн газраас дөрвөн метрийг татаж, газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг нь сунгаж өгөх санал тавьсан. Газар эзэмших эрхийг сунгахтай холбоотойгоор газрыг чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлээд байна. Үүнтэй холбоотой долоо хоногийн хугацаа өгсөн. Үүний дараа газар эзэмших эрхийн дагуу хашаагаа татахгүй бол албадан чөлөөлөх арга хэмжээ авна. Зүүн талын гурван аж ахуйн нэгжид мөн адил мэдэгдэл хүргүүлсэн, түр хашаа байсныг бүгдийг буулгасан. Буулгах явцад гаргасан хогоо цэвэрлэн, явган хүн, автомашин зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна" гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Энэ бол түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй холбоос зам. Ажлуудыг шуурхайлахад холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, хяналтаа тавих хэрэгтэй. Дулааны улирал эхлэнгүүт замын хучилтыг хийнэ. Гэхдээ тэрийг хүлээхгүйгээр тэмдэг, тэмдэглэгээг тавих хэрэгтэй” хэмээсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 9 цаг 25 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 9 цаг 47 мин 1924 оны Үндсэн хууль 11 цаг 28 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 11 цаг 38 мин Энгийнийг ухаалгаар 11 цаг 45 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 13 цаг 14 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 14 цаг 26 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 14 цаг 40 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 14 цаг 47 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 15 цаг 53 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 16 цаг 14 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top