"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдсон байсан юм.
Гэвч дахин хойшлогдож, ирэх оны нэгдүгээр сарын 15-ны 09:00 цагт товлогджээ.
Нүүрсний гэх тодотголтой хэргийн шүүх хурал ийн дөрөв дэх удаагаа хойшиллоо.