x

Нийслэлд 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгсэл худалдахыг хориглов

Нийслэлийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хүүхдэд электрон тамхи худалдаалахгүй байх тухай Нийслэлийн Засаг дагын захирамж гарчээ. 

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:

-"Нийслэлийн Засаг даргын захирамжаар 18 нас хүрээгүй өсвөр насны хүүхдүүдэд электрон тамхийг зарж борлуулахыг хориглох шийдвэр гарсан. Захирамж гарах үндэслэл нь электрон тамхинд ямар нэг зохицуулалт байхгүй бөгөөд эцэг, эхчүүд, багш нараас олон тооны хүсэлт, гомдол ирдэг. Учир нь дунд, ахлах ангийн сурагчид хичээл дээрээ хэрэглэж байна, багш нарынхаа үгэнд сайн орохгүй, нөлөөллийн аянуудаас дорвитой үр дүн гарахгүй байна гэдэг.

Нийслэлд байгаа төрийн өмчийн 205 сургуульд арваннэгдүгээр сард албан судалгаа хийхэд дунд, ахлах ангийн 9,000 орчим хүүхэд электрон тамхи хэрэглэж байна. Үүний цаана судалгаанд өөрөөр хариулаад хэрэглэж байгаа хүүхэд олон бий. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй. 

Электрон тамхи нь ямар нэг зохицуулалтгүйгээс сүү, талх шиг дэлгүүрүүдэд зарагдсаар байгаа.

Уг нь бодлогын түвшинд энэ асуудал Тамхины хяналтын тухай хуулиараа зохицуулагдах ёстой. Гэвч хууль батлагдахад хугацаа шаардах тул нийслэлийн нутаг дэвсгэрт 18 нас хүрээгүй хүүхдүүдэд электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслүүдийг худалдахыг хориглосон" гэв.

Мөн "Электрон тамхины бүтээгдэхүүн нь ихэвчлэн никотинтой. Никотингүй нь синтетик бодистой. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2021 оны тайлангаар никотин нь өсвөр насныхны тархины хөгжилд муу нөлөөтэй, сэтгэл түгших эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлэх болон уушги цоорох эмгэгийг үүсгэгч болж байна гэх судалгаа гарсан. Иймд хүүхдүүдийн эрүүл мэнд, эрүүл өсөж торних орчныг бүрдүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан" гэв. Уг шийдвэр энэ сарын 22-нд гарчээ. Харин янжуур тамхийг 21 нас хүртэлх хүнд худалдахыг хориглодог хэвээрээ байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 11 цаг 20 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 11 цаг 42 мин 1924 оны Үндсэн хууль 13 цаг 23 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 13 цаг 34 мин Энгийнийг ухаалгаар 13 цаг 40 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 15 цаг 9 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 16 цаг 21 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 16 цаг 35 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 16 цаг 42 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 17 цаг 48 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 18 цаг 9 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Уржигдар 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Уржигдар 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other 2024-11-23 Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна 2024-11-23 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Дэлхийд ганцхан Монгол деревин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top