Шатахууны нийлүүлэлт хэвийн болно гэж өнгөрөгч долоо хоногт Ашигт Малтмал, Газрын Тосны Газраас мэдээлсэн. Гэсэн хэдий ч ШТС-уудын гадаа иргэд хэдэн цаг дугаарласан хэвээр байна.
Энэ талаар УУХҮЯ-ны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр "Шатахууны нийлүүлэлт өдөр бүр хэвийн үргэлжилж байна. Хамгийн гол нь орж ирсэн бүтээгдэхүүнийг шатахуун түгээх станц руу хүргэхэд хотын түгжрэлээс хамаараад бага зэрэг асуудалтай байгаа. ОХУ-аас гацсан зүйл байхгүй" гэсэн байна.
Харин шатахуун импортлогч компаниудын зүгээс "Иргэд өөрсдөө урт дараалал үүсгэж тухайн өдрийн шатахууны нөөцийг дуусгаад байна. Хэрэглэгчид нь энгийн өдрийнхөөс олон болсноор шатахуун түгээх станцын тухайн өдрийн нөөц дуусдаг. Шатахууны татан авалт удахад урт дараалал үүсч байгаа. Энгийн өдрүүдийг бодвол хэрэглэгчид нь ихсэхээр хүмүүс хомсдол үүслээ гэж яриад байна.
ШТС-уудад тодорхой хэмжээтэй нөөц савууд бий. Тэр нөөцөө тодорхой хугацаанд дуусгаад дараагийн татан авалтаа эхлүүлнэ гэсэн тооцоололтой ажилладаг. Гэтэл одоо бол нөөц маш хурдтай дуусч байна. Нөөц дуусангуут татан авалтыг агуулахаасаа авдаг. Бензин өгөхгүй гэсэн асуудал гараагүй. Гэхдээ хотын төвөөр урт дараалал үүссэн. Харин хотын захаар урт дараалалгүй шатахуун өгч байна. Шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа" гэх тайлбарыг хийж байна.
Сэтгэгдэл (1)