Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг шагнаж урамшуулна.
Тэгвэл энэ өдөр спортын салбараас жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Ё.Басхүү, Л.Энхрийлэн нар Монгол Улсын гавъяат тамирчин цол тэмдэг хүртэхээр болжээ.
Ё.Басхүү 2023 онд ДАШТ-ээс хүрэл, Азийн наадмаас мөнгө, их дуулгаас алт, хоёр мөнгөн медаль хүртэж, “Бөртэ чоно” наадмын шилдэг тамирчин болсон бол Л.Энхрийлэн ДАШТ-ий хоёр дахь хүрэл медалиа хүртсэн юм.