x

Дундаж монгол Долгор: Хором мөчийн хүч, таны Моментум!

Мэдэрдэг ая, амьсгалдаг агаар нь өөр өнөөх алс хязгаараасаа та бүхний мэндийг мэдюү. Ийш тийш яарсан, явсан, огт зогсоогүй нэгэн жил өнгөрч энэ өдрүүдэд ингээд жавар тачиганасан жилийн эцэстэй нүүр тулж байна. Завгүй байх тусам амжихгүй байгаа мэт мэдрэмж тачиганасан энэ жавраас ч илүү хайрдаг, тийм ээ? 

Оны сүүлчийн энэ өдрүүдэд та өөртөө дүгнэлт хийнгээ, ирэх өдрүүдэд яах ийх тухайгаа төлөвлөх, зарим зүйлээс зай авах, тавьж явуулах гээд олон бодлын үзүүрт дараатай яваа биз ээ. Дараа жилээ төсөөлөн бодох, төлөвлөн бичихэд чинь хэрэг болоосой хэмээн танд энэ бичвэрээ хаяглая. 

Урьд жилүүдэд Долгор дандаа л урт холын зорилгоо нэг саначихаад, аандаа алсаараа болох биздээ гэж итгэн айхтар бичиж тэмдэглэдэггүй, төлөвлөж төвлөрдөггүй байж ээ. Тэгэхэээс тэг гэсэн шиг амьдралын янз бүрийн ачаа, элдэв янз хүлээсүүд, энд тэнд үүрсэн хариуцлагууд улам ихсэх тусам өдөр тутамдаа өнөөх яарсан, завгүйгээрээ тууж явтал яг би чинь хэн билээ, юу хүсэж мөрөөддөг, амьдралдаа юунд зорьж байгаа билээ гэдгээ тоолгүй орхичихсон, нэг мэдэхэд он жилийн дундуур тууччихсан байх юм. Ирэх жил энэ алдаагаа давтахгүйн тулд өөртөө Моментумаар бэлэг барих болов. Нэг талаар учран золгох 24 оноо урам зоригтой угтах, нөгөө талаас өөрийн хамгийн эрхэм зүйл болох сэтгэлийн эрүүл мэндээ хадгалах, өөр нэг утгаараа илүү бүтээлч, үр дүнтэй байх гээд төлөвлөгч, тэмдэглэгч Моментумд хүч, давуу талууд олон. Моментум бол хором мөчийн хүч гэх утгатай гэжээ. Эерэг гэгээнээр эрхэм чанараа санан эхлэх энэ дэвтэрт амьдралын зорилгоосоо үүдэлтэй жил, сар, долоо хоногийн төлөвлөгөөгөө гаргах нь байна. 

Хүмүүс ер нь тэгдэг, арван жилд хийж, амжуулахаа бүдүүн баргаар төсөөлөөд бүтэн жилд хийх амжуулах зүйлсээ хэт дэврүүн бодоод овоолчихдог, тэгээд өнөөх хүлээлт нь өөрт нь хүлээс болж сэтгэлзүйн дарамт үүсгэдэг гэнэ. Гэтэл үнэндээ бид 10 жилд буюу уртдаа илүү том өөрчлөлтийг бий болгочихсон байдаг. Харин жилийн турш хийх бичил ч хамаагүй займчих эерэг хөдөлгөөн эрчээ аван авсаар тэр урт жилүүд дэх тогтвортой сайн сайханд хүргэдэг, хөтөлдөг байх нь. Тийм ч учраас энэ дэвтрийн томоос жижигт шилжсэн бүтэц нь таныг хүчлэхгүй, гэрийн даалгавар ихтэй санагдуулахгүйгээр харин ч эсрэгээрээ туслагч, тайтгаруулагч дотны найз чинь болох юм байна. Дан ганц төлөвлөж байнга үр дүнтэй байх гэж хичээхээсээ гадна тухайн өдрүүдэд юу болсон, тэр бүхэнд чи юу мэдэрсэн бэ гэдгээ бичиж тэмдэглэн тайтгарахад дэвтрийн уужим зай талбай, долоо хоногийн хуваалтууд нь нэмэр дэм болох нь дамжиггүй. Төлөвлөж бас тэмдэглээд энэ Моментум бүтэн жил таны өөрийн чинь цадиг түүхийг цаасан дээр мөнхлөх нь байна шүү.   

Яг энэ сэтгэлээр Моментумаа дэлгээд ирэх жилээ төлөвлөж сууна. Дэвтэртэйгээ учран золгоод ухаарсан хамгийн эхний зүйл уучлах тухай, аливааг алдаатай нь хамт хайрлах тухай байж таарлаа. Та бүгд ч бас Моментумыг, илүү өргөн утгаараа өөрийгөө уучлан хүлээн авч алдаатай нь хамт хайрлаарай. Өөртөө зөөлөн хандаарай. Хангалттай, хангалттайгаасаа ч илүү сайн хичээсэн. Ингээд л болоо. Гомдол тээсэн зүрхээрээ шинэ оноо битгий угтаарай. Моментум эхний арван хуудсан дээрээ л ийм том хичээл заачихаж байгаа юм чинь бүтэн жилжингээ үр өгөөжтэй байна гэдэгт нь огт эргэлзсэнгүй. Хором мөчийн хүч, миний хайрт Моментум!

Дундаж монгол Долгор


Холбоотой нийтлэлүүд:

Дундаж монгол Долгор: Эхлэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Дундаж монгол Долгорын мөрөөдөл

Дундаж монгол Долгор ба Google map

Дундаж монгол Долгор: Эцэг эхийн ачлал

Дундаж монгол Долгор: Далай анх харсан нь

Дундаж монгол Долгор: Хорин тавны агт араа

Дундаж монгол Долгор: Ганцаараа аялах юмсан гээд бодож суугаа найзыгаа ёврох нь

Дундаж монгол Долгор: Шан-Чи үзээд автсан бодол

Дундаж монгол Долгор: Аравдугаар сард өгөх амлалт

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас

Дундаж монгол Долгор: Тоо ба Миний гуниг

Дундаж монгол Долгор: Оройгүй сүм буюу биелээгүй ариун хүсэл

Дундаж монгол Долгор ба Шархадсан цэрэг

Дундаж монгол Долгорын хүсэл: Улаанбаатарын гудамж бүрээс урам зоригийн дуу хадаасай

Дундаж монгол Долгор нь Малтад

Дундаж монгол Долгор: Алдуурсан сэтгэл

Дундаж монгол Долгор: Өөрийн тоомсор

Дундаж монгол Долгор: Чамд би ийм бэлэг өгнө, энэ шинэ жилээр. Бас дараа нь ч гэсэн

Дундаж монгол Долгор: Хуучин он минь баяртай

Дундаж монгол Долгор: Сэтгэлийн шинж тэмдгүүд ба гутрал минь

Дундаж монгол Долгор: Хавар тэгээд дурлал...

Дундаж монгол Долгор: “love him free”

Дундаж монгол Долгор: Шийдвэр гаргалт

Дундаж монгол Долгор: Амьдралын гуравны нэг

Дундаж монгол Долгор: Эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө

Дундаж монгол Долгор: Хэдэн төгрөгний цалинтай ажилд орох вэ?

Дундаж монгол Долгор ба Эрх ямбатны зовлон

Дундаж монгол Долгор: Завгүй амьдрал

Дундаж монгол Долгор: Наймаалж багшаас сурсан миний хичээл

Дундаж монгол Долгор: Намайг нас барахаар суварга биш сандал болгоорой

Дундаж монгол Долгор: Тэнгэрийн улбар туяа

Дундаж монгол Долгор: Найзаа чамд би хайртай шүү!

Дундаж монгол Долгор: Төрийн хүн болох хүсэл ба Хувиа хичээсэн зан минь

Дундаж монгол Долгор: Багын чамдаа шинэ оны мэнд хүргэе!

Дундаж монгол Долгор: Бид ёс заншил гэхээсээ өөрийн бодлоос илүүтэй зовдог

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 11 цаг 2 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 11 цаг 2 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 12 цаг 32 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 13 цаг 0 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 13 цаг 7 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 13 цаг 17 мин 1968 оны Чехословакийн хавар 13 цаг 44 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 13 цаг 58 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 15 цаг 32 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 15 цаг 41 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 16 цаг 2 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 16 цаг 52 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 17 цаг 2 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 17 цаг 41 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top