Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” улс орны хэмжээнд бүх нийтээр амарч, баяр болгон тэмдэглэнэ гэж заасан.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна. Арванхоёрдугаар сарын 29 энэ жил баасан гаригт тохиож байгаа. Харин арванхоёрдугаар сарын 30, 31 бямба, ням гаригийн амралтын өдрүүдэд таарч байгаа юм. Түүнчлэн Шинэ жилийн баярын амралтын өдөр болох 2024 оны нэгдүгээр сарын 1-н даваа гаригт тохиож байгаа тул монголчууд бүх нийтээрээ дараалан 4 хоног амарна.
2024 оны нэгдүгээр сарын 2-ны мягмар гариг шинэ оны анхны ажлын өдөр байх юм.