Ирэх баасан гариг буюу арванхоёрдугаар сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр болон 2024 оны нэгдүгээр сарын 1-ний шинэ жилийн баяраар бүх нийтээрээ амарна.
Эдгээр өдрүүдэд БНХАУ, ОХУ-ын хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь гарчээ.
Хуваарьт дурдсанаар олон улсын нислэг, галт тэрэг хэвийн явах бол зарим авто замын боомтууд ажиллахгүй юм байна.
Монгол, Оросын хилийн Алтанбулаг, Эрээнцаваас бусад авто замын боомтууд эдгээр өдрүүдэд 1-7 хоногоор түр хаана.
Харин Монгол, Хятадын авто замын бүх боомт арванхоёрдугаар сарын 29, 2024 оны нэгдүгээр сарын 1-нд ажиллахгүй.
Дэлгэрэнгүй хуваарь: