Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо 12 давхар орон сууцны байрны цахилгаан шат гацаж, дотор нь нэг хүн агааргүйдсэн тухай дуудлагыг Онцгой байдлын газар өчигдөр өдрийн 11:28 цагт хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж иргэн Ц /66 настай эмэгтэй/-г цахилгаан шатнаас эсэн мэнд гаргасан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Хотын стандартын лифтэнд тавигдах шаардлагад лифт эзэмшигч нь түүний ажиллагаанд хяналт тавьж, засвар, үйлчилгээг тогтмол хийх зохион байгуулалтын арга хэмжээ авах замаар лифтний бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангаж, засвар техник үйлчилгээ болон магадлалыг цаг хугацаанд нь тогтмол хийлгэх, мэргэжлийн ажилчин ажиллуулна хэмээн заасан байдаг.
Иймд стандартаа мөрдөж ажиллах нь чухал байна.