Бангладеш улс нь Дэлхийд хүн амын нягтралаараа маш өндөрт бичигддэг улсуудын нэг бөгөөд замын түгжрэл, цаг агаарын өөрчлөлт гэх мэт асуудал нь Монгол улстай төстэй, хөгжиж буй орон гэдгийг онцлоод, Бангладешийн ХАҮТ-тай холбож өгөх, цаашид хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан эдийн засаг, бизнесийн орчны талаар мэдээ мэдээлэл солилцон ажиллана гэдгийг Ноён Элчин сайд Жашим Уддин хэллээ.
Мөн Хоёр орны хувьд хөрөнгө оруулалтын асуудал чухал учраас, хөрөнгө оруулалт татах боломжтой салбаруудаа тодорхойлох, хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг сайжруулахад хоёр улсын ХАҮТ үр дүнтэй ажиллах хэрэгтэй байгааг тэрээр хэллээ.
Уулзалтад МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Парул Деван нар байлцан, саналаа солилцов.