Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг 26 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
“ENTREPRENEUR-2023” арга хэмжээний гол зорилго нь бизнес эрхлэгчдийн тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн, дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулахад оршино.
“ENTREPRENEUR-2023” арга хэмжээг дараах номинаци, шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулна.
Үүнд:
А. ГРАН ПРИ ШАГНАЛ – 1 АЖ АХУЙН НЭГЖ
B. ОНЫ ШИЛДЭГ 10 АЖ АХУЙН НЭГЖ
C. ОНЫ ОНЦЛОХ НОМИНАЦИУД
Тодорхой салбарын Entrepreneur номинацууд:
-
Бусад (Эдгээрт нэр дурдаагүй бусад салбарт хамаарах 3-аас дээш материал ирсэн тохиолдолд ажлын хэсгийн саналаар нэмэлт номинацад дэвшүүлнэ)
D. GREENPRENEUR 2022 НОМИНАЦУУД:
Материал хүлээн авах:
Шалгаруулалтын материалыг номинац тус бүрээр бэлдэж award.mongolchamber.mn цахим хаягаар бөглөж, холбогдох материалыг файлаар хавсарган ирүүлнэ.
Цахимаар бөглөх:
-
award.mongolchamber.mn веб хаягаар орж компанийн нэрээр БҮРТГЭЛ үүсгэх
-
Бүртгэл үүсгэсэн мэйл хаягаар НЭВТРЭХ
-
Дэвшиж буй номинацаа сонгон дарж асуулгын дагуу форум бөглөн, материал хавсаргаж илгээх товч дарах
-
Таны мэдээлэл амжилттай илгээгдлээ, Баярлалаа гэсэн мэдээлэл гарч ирснээр материал амжилттай илгээгдсэнд тооцоно.
-
Хэрэв 2 ба 3 дахь номинацийн сонголтыг хийхээр бол нүүр хуудасруу буцаж жагсаалтаас сонголтоо дахин хийнэ.
-
Файл хавсаргах / Нэмэлтээр файлууд хавсаргаж илгээх, нийт 100mb хэмжээтэй файл илгээх боломжтой/
Хавсралт материал:
-
Зөвхөн 2023 онд хийсэн ажил, холбогдох мэдээллийг оруулах, баталгаажуулах баримт, зураг байна.
-
Тухайн онд нэмэгдсэн ажлын байрны тоо, оруулсан хөрөнгө оруулалтын дүн, татварын мэдээлэл болон бусад эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг голлон тусгах
-
Цаасаар материал авахгүй
-
Удирдамж ЭНД ДАРЖ үзнэ үү
Материал хүлээн авах хугацаа: 2023 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 13-ны 17.00 цаг хүртэл /хугацаа хоцроосон тохиолдолд материал хүлээн авах боломжгүйг анхаарна уу/
Холбоо барих:
Гишүүнчлэлийн Газар
Утас: 77277070-2, 8828-7579
Цахим шуудан: membership@mongolchamber.mn