МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол улсад хавсран суух элчин сайд ноён Фарход Арзиевыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Узбекистан Улстай худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг бий болгоход харилцан мэдээлэл солилцох, харилцан айлчлал хийх, хоёр талын худалдааны үзэсгэлэн зохион байгуулах, цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.