МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, элчин сайд ноён Хорхе Альберто Феррер Родригестой уулзахдаа, Куба Улстай хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэх талаар болон МҮХАҮТ-ын үйл ажиллагаа, Монгол улсын эдийн засаг, бизнесийн орчины талаар товч танилцуулав.
Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригес, БНКУ-ын Латин Америк, Карибын орнуудад бизнес хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны томоохон боломжийг олгодог Гаванын олон улсын үзэсгэлэн яармагт оролцохыг урилаа.