Мишээл экспо төвд энэ сарын 16-19 ны өдрүүдэд "International distributors in Mongolia 2023” олон улсын 9 дэх удаагийн үзэсгэлэн худалдаа жил бүр дэлхийн чанарын өдрийн хүрээнд зохион байгуулагддаг бөгөөд энэхүү үзэсгэлэнд чанар стандартаар тэргүүлдэг дотоод гадаадын 90 гаруй бизнес эрхлэгчид өөрсдийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан оролцож байна.
Тус үзэсгэлэнг МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар нээж үг хэллээ.
Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Мишээл экспо, дэмжигч байгууллагаар Стандарт хэмжилзүйн газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Монголын Бизнесийн зөвлөл, МҮХАҮТ хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна.
2012 оноос эхлэн зохион байгуулагдсан энэхүү Үзэсгэлэнгийн зохион байгуулалт жилээс жилд сайжирч оролцогчид ч өндөр ач холбогдол өгч оролцдог тогтмол зохион байгуулагддаг томоохон эвент болж чадсан байна. Ирэх жил энэхүү үзэсгэлэнгийн 10 жилийн ой тохиох гэж байна.
Үндэсний үйлдвэрлэл, импортын брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг, дотоодын зах зээлд танилцуулах, нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх, албан ёсны диллер, дистрибьютер компаниудаас шууд худалдан авалт хийх, гэрээ байгуулах, түншлэлийг бий болгох боломжийг нэг дороос олгодог бөгөөд Монгол Улсад албан ёсны үйл ажиллагаа явуулдаг дэлхийн брэндүүдийг хэрэглэгчдэд таниулах, хуурамч бараанаас ялгах, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, маркетинг, борлуулалтыг давхар давхар дэмждэг онцлогтой юм.
Арга хэмжээний үеэр хамтран зохион байгуулагч байгууллагуудын зүгээс бизнес эрхлэгч нарт хэрэгцээтэй мэдээ, мэдээлэл, сургалтыг мөн зохион байгуулах юм байна.