x

ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМУУДЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН IX ЧУУЛГАН ШИ-АНЬ ХОТОД БОЛЛОО

Ши-Ань хотын Олон улсын худалдааг дэмжих хороо, Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны товчоо, Хятадын Олон улсын худалдааны танхимын Ши-Ань дахь худалдааны танхим болон "Хуахэ" олон улсын бизнесийн зөвлөх компани хамтран зохион "Олон улсын худалдааны танхимуудын худалдаа, хөрөнгө оруулалтын IX чуулган" (2023.11.15) -ыг “Нээлттэй ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд ахиц гаргацгаая” сэдвийн хүрээнд зохион байгуулав.

"Бүс ба Зам" санаачилгын хүрээнд оролцогч талуудын худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын солилцоог бэхжүүлж, Ши-Аний аж үйлдвэрийн өөрчлөлт, шинэчлэлийг танилцуулах, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой тус чуулганд МҮХАҮТ-ын Ши-Ань хот дахь төлөөлөгч М.Дэлгэржаргал оролцов. Түүнчлэн, Беларусь Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Казахстан Улсаас Ши-Ань хотод суугаа Ерөнхий консулын газар, Киргизстан Улсын Худалдааны төлөөлөгчийн газар болон Малайзын Гадаад худалдааг дэмжих төв, Иран-Хятадын ХАҮТ, Арабын бизнес эрхлэгчдийн форум, Киргизийн ХАҮТ, Хятад-Мексикийн худалдааны танхим, Шинэ Зеландын Окландын худалдааны танхим, Орос-Хятадын худалдааны танхим, Камероны Бизнесийн холбооны төлөөлөгчид оролцжээ.

Олон улсын Худалдааны танхимуудын төлөөлөгчдөөс гадна ОХУ-ын Енисей Сибирийн Девелопмент Групп, Казахстаны Хөрөнгө оруулалтын компани, Монголын "The Chi Mu Supply", Хятад-Казахстаны Торгоны зам худалдаа компани, Шааньши сансар огторгуйн технологийн хэрэглээний судалгааны хүрээлэн, Ши-Aнь ногоон рашаан технологи зэрэг Хятадын болон гадны 150 гаруй компани, байгууллагын төлөөлөгч оролцсон байна.

Ши-Ань хотын зүгээс Шинэ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, Эрчим хүч, Автомашины үйлдвэрлэл, Барилгын үйлдвэрлэлийн танилцуулга мэдээлэл хийв.

Мөн чуулганы үеэр ХАҮТ-уудын төлөөлөгчид уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 41 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 41 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2 цаг 10 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2 цаг 38 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2 цаг 46 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2 цаг 55 мин 1968 оны Чехословакийн хавар 3 цаг 23 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 3 цаг 37 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 5 цаг 11 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 5 цаг 20 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 5 цаг 41 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 6 цаг 31 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 6 цаг 41 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7 цаг 20 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top