Герман улсын Берлин хотноо 2023 оны 11 дүгээр сарын 8-12-ний өдрүүдэд "Базаар Берлин" үзэсгэлэн 61 дэх жилдээ болж өндөрлөлөө.
Энэ удаагийн "Базаар Берлин" олон улсын үзэсгэлэнд Дэлхийн 56 орны 500 гаруй үйлдвэрлэгч, гар урлаачид, дизайнерууд бараа бүтээгдэхүүнээ 210,000 м2 талбайд танилцуулсан аж.
Мексикийн ер бусын үнэт эдлэлээс эхлээд Мароккогийн модон эдлэл, Шведийн Христийн баярын чимэглэл дунд Монголын ноолууран бүтээгдэхүүнүүд Европийн хэрэглэгчдэд хүрлээ.
МҮХАҮТ нь үзэсгэлэн зохион байгуулагч Мессе Берлинтэй хамтран 10 гаруй жил энэхүү Христын баярыг угтан зохион байгуулагддаг уламжлалт Базаарт оролцож байна.
Говь газар ХХК, Нана коллекшн, Санширо ХХК, Сайн түмэн кашмер ХХК, Сувд кашмер ХХК, Эс ди ди жи ХХК, Эм жи кашмер ХХК оролцож бараа бүтээгдэхүүнээ сурталчлан, худалдан борлуулалт хийлээ.