ОУХТ-ын дэргэдэх эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих SheTrades Hub-уудын нэгдсэн уулзалт Швейцар улсын Женев хотод болж байна. SheTrades Hub нь дэлхийн 17 улсад үйл ажиллагаагаа явуулж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийн хамгийн том нетворкинг сүлжээ юм.
Энэхүү уулзалтаар ирэх жилд SheTrades Hub-уудын хамтын ажиллагааг, сургалт, хөрөнгө оруулалтын боломжууд, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.
SheTrades Mongolia Hub-ийг төлөөлөн МҮХАҮТ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга С.Баясгалан, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Академийн зөвлөх Д.Ерөө нар оролцож байна.