МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Хэльмүт Кулитцийг (Helmut Kulitz)-г болон холбогдох төлөөлөгч нарыг хүлээн авч уулзан, МҮХАҮТ-ын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, баримтлах бодлого, стратегийн талаар болон Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар танилцууллаа.
Элчин сайд ноён Хэльмүт Кулитц шинээр сонгогдсон Танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшинд баяр хүргэхийн сацуу Монгол улсад хэрэгжүүлж буй Германы хөрөнгө оруулалттай зарим төслийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал болон хоёр орны газар зүйн байрлалаас улбаалсан тээвэр логистикийн тулгамдсан асуудлын талаар дурдаж, цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.
Мөн Герман-Монголын Бизнес эрхлэгчдийн холбооны захирал ноён Др.Магнус Мюллер Монголын бизнес эрхлэгч нартай туршлага солилцох, хүний нөөцийн чадавхжуулах тал дээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дурдлаа.