Дэлхийн 30 орны 3 сая эмэгтэй бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн бизнесийн томоохон networking платформ болох Олон улсын худалдааны төвийн дэргэдэх эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих “SheTrades Hub”-төвийн Монгол Улс дахь салбарыг 2023 оны 6 дугаар сард албан ёсоор нээсэн.
Өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Азийн сан, Голомт банк, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Ёс Зүйн Төв хамтран “SheTrades Mongolia Hub Beyond Your Border” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээгээр:
-
“SheTrades Mongolia Hub”-ийн үйл ажиллагааг таниулах, ОУХТ- өөс зохион байгуулагддаг сургалт, семинар, экспортын гарц, санхүүжилтийн шинэ боломжуудыг талаар танилцуулга
-
МҮХАҮТ, Голомт банк хамтарсан "Women Owned” тохирлын тэмдгийн танилцуулга
-
“Азийн сан” цахим B2B платформыг нээх үйл ажиллагааны талаарх танилцуулга тус тус хийгдлээ.
Арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Монгол Улсын хэмжээнд эмэгтэй удирдлагын тоо харьцангуй өндөр буюу 68 хувь, үүнээс нийт эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүдийн 87 хувь нь 10 хүртэл ажилтантай бичил бизнесүүд байна. Хувиараа бизнес эрхлэгч 199 мянган иргэн байгаагаас 42 хувь буюу 84 мянга нь эмэгтэйчүүд харин нийтийн хоол, худалдаа, үйлчилгээ, санхүү, боловсрол, эрүүл мэндийн салбарт албан бус хөдөлмөр эрхлэгчдийн 72 хувь нь эмэгтэйчүүд байна гэв. Энэхүү төвөөр дамжуулан Монгол Улсын эмэгтэй бизнес эрхлэгчдийн чадавхыг бэхжүүлэх замаар бизнес, хөрөнгө оруулалтын илүү өргөн боломжуудыг нээж, ашиг орлого нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, бүс нутгийн гадаад худалдаанд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ирээдүйн эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, ажлын уян хатан зохицуулалт хийх боломжуудыг олгохоос гадна жендерийн тэгш байдлыг хангах боломж бүрдэж байна гэдгийг онцоллоо.