Цахим худалдааны сүлжээ дэлгүүр болох "JD.com" нь Хятадын хамгийн алдартай, нөлөө бүхий цахим худалдааны платформ бөгөөд Хятад даяар зургаан ложистикийн төв, 360 гаруй суурин түгээх станцтай.
JD Worldwide-ийн Үндэсний павильон төслийг 2015 оноос эхлэн хэрэгжүүлж, олон орнууд өөрсдийн үндэсний павильоноо нээсээр байна.
Монголын үндэсний павильон (JD.com Mongolia National Pavilion)- ыг тус цахим худалдааны платформд албан ёсоор нээх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн үеэр талууд цаашид хамтран ажиллахаар
-
Павильоны үйл ажиллагаа харицагч Шанхай Шинэ Трейдинг ХХК-ийн захирал Б.Золцэнгэл
-
Жиндун группийн Үндэсний павильоны захирал Ма Инцай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮГ-ын Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр
-
МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга нар гарын үсэг зурлаа.
Арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны Сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг, Монгол Улсаас БНХАУ Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд, Жиндун группийн Дэд ерөнхийлөгч Е Вэй, Дэд ерөнхийлөгч Ли Лө нарын зочид оролцсон юм.
JD.COM нь улс орнуудын үндэсний павильоныг нээж, цаашид "цахим" дэлхийн яармагийг зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд үйлчлүүлэгчид хүссэн зүйлээ хаанаас ч, хэдийд ч худалдаж авах боломжийг олгохоос гадна Үндэсний павильон хөтөлбөр нь ялангуяа COVID-19-ийн үед гадаадын үйлдвэрлэгчдийг Хятадын зах зээлд нэвтрэхэд ммаш их тусалсан байна.