x

“Стандарт ба Хөгжил” чанарын чуулган боллоо

Стандарт Хэмжил Зүйн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Үндэсний чанарын чуулган” нэгдсэн арга хэмжээг 9 дэх жилдээ “Стандарт ба хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулав.

Чуулганыг УИХ-ын гишүүн, МУ-ын Засгийн газрын гишүүн, МУ-ын шадар сайд С.Амарсайхан, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т. Дүүрэн нар нээж үг хэлэхдээ, “Чанар бол амжилттай бизнес, удирдлагын тогтолцооны болон бүтээгдэхүүний стандартыг нэвтрүүлэн үйл ажиллагаагаа тогтвортой хадгалах, цаашид улам бүр сайжруулах замаар олон улсын түвшинд хүрэх, засаглалын зөв тогтолцоо юм. Үндэсний хэмжээнд чанарын дэд бүтцийг олон улсын нийтлэг, жишигт нийцүүлэх, чадамжийг дээшлүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд үзүүлж буй үр нөлөөг улам сайжруулахад анхааран хамтран ажиллана” гэдгийг онцолж байлаа.

Чанарын чуулганы эхний хэсэгт:

  • Стандарт хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр, Тогтвортой хөгжлийг чанарын дэд бүтцээр дэмжих нь

  • МҮХАҮТ-ын дэргэдэх Ёс зүйн төвийн зөвлөх, хууль зүйн ухааны доктор, PhD Б.Батзориг, Бизнесийн ёс зүй комплаенсын төлөв байдал

  • Смарт дийл ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Болор, Цахим шилжилт ба шийдэл

  • Обзерв консалтинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Отгонбат, Менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлэлтийг амжилттай удирдах нь

  • Япон Монголын ХКОМ-ын нарийн бичгийн дарга Л.Отгонцэцэг, Хоёр талын хамтын ажиллагааны механизм, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлага

  • Хүнсний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн Само институт ХХК-ийн гүйцэтгэх захирал, доктор, PhD Г.Оюун, Чанар ба Лаборатори зэрэг сэдвээр илтгэлүүд тавьж, саналаа солилцов.

Компаниудын сайн туршлага хэсэгт:

  • Тэсо фүүдс ХХК-ийн огоон дэлхийн тогтвортой хөгжлийн төлөө эрчим хүчний хэмнэлт, үр ашиг ISO50001:2018 Эрчим хүчний менежментийн тогтолцоо

  • Монголын алт/МАК/ ХХК-ийн хүлэмжийн хийн тооцоолол, ISO14064-1:2018 стандарт

  • АПУ ХК-ийн ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны менежментийн тогтолцоо, FSSC 22000 Хүнсний аюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтын стандартуудыг хамтад нь нэвтрүүлсэн талаарх арга туршлагаа хуваалцан илтгэл тавьж, санал солилцлоо.

Оролцогчид “Стандарт ба хөгжил” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэн гаргасан санал зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 1 цаг 27 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 1 цаг 27 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2 цаг 57 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 3 цаг 25 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 3 цаг 32 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 3 цаг 42 мин 1968 оны Чехословакийн хавар 4 цаг 9 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 4 цаг 23 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 5 цаг 57 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 6 цаг 6 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 6 цаг 27 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 7 цаг 17 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 7 цаг 27 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 8 цаг 6 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top